sonin.mn

ОХУ-ын Холбооны зөвлөлийн олон улсын асуудал эрхэлсэн хорооны гишүүд Орост тавьсан хориг арга хэмжээг эсэргүүцэн АНУ-д албан айлчлал хийхээс татгалзсан байна.

Түүнчлэн гишүүд Европын Холбооны орнуудтай идэвхтэй хамтран ажиллахгүй гэсэн санал тавьсан аж. Хорооны даргын үүрэг гүйцэтгэж буй В.Жабаров ажилтнууд нь Орос-Америкийн ажил хэргийн зөв­лөлийн уулзалтад оролцохгүй гэж хэлсэн талаар мэдэгдлээ. Гэхдээ энэ эсэргүүцэл нь албан ёсны ажлаар АНУ-д очихоос татгалзаж байгаагаас бус хувиараа явахгүй гэсэн үг биш гэдгийг нэмж хэлжээ.

Харин тус хорооны дарга асан М.Маргелов Оросын сенатчдыг Америкийн конгресчидтой урьдынхаасаа идэвхтэйгээр хамтран ажиллахыг уриалж байсан гэнэ.

Түүнээс гадна сенатчдыг дээрх саналыг гаргахаас өмнө Оросын иргэдийн олонх нь АНУ, Европын Холбооны хоригийн эсрэг хариу арга хэмжээ авахыг сайшаасан аж.

Улстөрийн дүн шинжилгээний төвөөс иргэдийн дунд явуулсан санал асуулгад оролцогсод импортоор орж ирдэг гадаадын хүнснээс эх орондоо үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх нь чанарын хувьд адилхан гэжээ. /РИА Новости/

Эх сурвалж: