sonin.mn

"Төвийг эзэл" хэмээх /Occupy Central/ Хонконг дахь эсэргүүцлийн хөдөлгөөний удирдагчдын нэг Бенни Тай жагсаалын үеэр АНУ-ын "Fоreign Policy"-ын сэтгүүлчтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.

-Эсэргүүцлийн хөдөлгөөн хүсэн хүлээж байсантай хэр нийцэж байна уу?

-Энэ бүхэн миний төсөөлж байснаас давсан. Урьд нь бид 10 мянган хүн хотын төвийг эзлэх тухай ярьж байсан. Харин одоо хотын төвөөс /Central/ гадна хэд хэдэн дүүрэг /Admiraity, Wan Chai, Couseway Bay, and Mong Kok/-ийг эзэлж, оролцогчдын тоо 10 мянгаас хэд дахин давлаа.

Тэмцэгчдийн чин эрмэлзэл, эсэргүүцэл бодож байснаас минь хавьгүй их байна. Тэд чинжүү болон нулимс асгаруулагч хий цацахаас огт эмээгээгүй. Хүчирхийлэл үйлдэхгүй гэсэн тэдний эрмэлзэл мөн агуу. Би хонконгчуудаараа бахархаж байна.

-Нөхцөл байдал хяналтаас гарсан уу?

-Хүмүүс хөдөлгөөнийг хэн нэгэн залж байгаа нөхцөлд удирдаж болохуйц гэж үздэг. Гэтэл нийгмийн хөдөлгөөн хотыг тэр чигт нь сэрээж байхад энэ байдлыг зохион байгуулагчид юмуу санаачлагчид нь хянах боломжгүй болдог. Эрх мэдэлтэй хүмүүс ардчилсан шаардлагуудыг биөлүүлэх эрх мэдэлтэйгээс гадна хөдөлгөөнийг хянах боломжтой юм.

-Засгийн гаэрын хариуны тухайд?

-Би тэдний /Ерөнхий захирагч Люн, эх газрын Хятадын төлөөлөгч нар/ хариуд тун сэтгэл дундуур байна. Хонконгийн иргэд хотоо эзэлж, ардчилал, бүх нийтээрээ санал өгөх эрхийн төлөөх чин эрмэлзлээ харуулж байхад удирдлагууд үүнийг нь олж харсангүй.

Тэд иймэрхүү шаардлагыг хүлээн авахаас зайлсхийж, үндэслэлгүйгээр хүч хэрэглэх, тэр бүү хэл хүчирхийлэл үйлдэхийн тулд элдэв шалтаг эрэлхийлдэг. Энэ бүхнийг нь хүлээн зөвшөөрч болохгүй.

-Иргэний үл захирагдах үйлдэл болон зөрчлийн тухай ямар бодолтой байна вэ?

-Иргэний үл захирагдах үзэл санаа нь хүмүүс нийтийн өмч хөрөнгийг сүйтгэх юмуу бусдын бие махбодийг гэмтээлгүйгээр тэмцэж байгаагаар илэрч байгаа юм. Хуулийн заалтыг биелүүлэх тал дээр хэн нь хүч хэрэглэх илүү чадвартай байна.

Оюутнууд огт хүчирхийлэл үйлдээгүй, өмч хөрөнгө сүйтгэж, хэн нэгний бие махбодид халдаагүй, Ардчиллын төлөөх тэмцлийн үөд нийгмийн гишүүд өөр өөр байр суурьтай байдаг. Хүн бүхэнд заяасан тэгш эрхээ эдэлбэл энэ нь аливаа зөрчлийг шийдвэрлэх суурийг бүрдүүлнэ гэдэгт итгэдэг.

-Эрдмийг дэмжих оюутны хөдөлгөөн тэмцлийг өдөөсөн үү?

-"Occupy Central" хөдөлгөөний гурван ахлагч оюутны энэ хөдөлгөөний ард зогсдог ба бид хамтдаа гудамжинд гарсан. Оюутнууд хичээлээ хаяж эхлэхэд ч гэсэн Иргэний талбай болон өмнөх сул талбайд нь олныг хамарсан суултад оролцож эхэлсэн. Бид ижил зорилго, арга барилтай. "Occupy Central"-ын зүгээс оюутнуудыг дэмжихгүй орхих арга байгаагүй.

Бид оюутнуудыг манлайлагчид гэдгийг хүлээн зевшөөрч тэднийг дэмжих зорилгоор ард нь зогсч байсан. Харин одоо энэ бүхэн иргэдийн санаачилгад суурилж, хотыг бүхэлд нь хамарсан хөдөлгөөн болсөн тул хэн нэгэн юмуу аль нэг байгууллага дангаараа удирдан залаагүй.

Оюутнуудын хувьд бүгд удирдагч тул өерсдийн удирдагч байхгүй гэдэг. Хөдөлгөөний эцсийн эорилго чиглэлийг тодорхойлох боломжтой хүмүүс бол хүмүүсийн шаардлагыг биөлүүлэх эрх мэдэлтнүүд юм.

Бенни Тай нь Хонконгийн Хуулийн их сургуулийн дэд профөссор, “Occupy Central" хэмээх иргэний хөдөлгөөний удирдагчдын нэг юм. Тэрбээр 2013 оны нэгдүгээр сард анх "Ноng Kong Economic Journal" сэтгүүлд нийтлэл бичиж, хүчирхийлэлгүйгээр иргэний үл захирагдах тэмцэл өрнүүлэхийг санал болгосон юм. Түүнээс хойш түүнийг энэ хөдөлгөөний удирдагчдын нэг хэмээн хүлээн зөвшөөрөх болсон.

Д.Мөнхболд

Эх сурвалж: