sonin.mn

Өнөөдөр /2014.10.02/ Төр нийгмийн зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Тус ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Норовын Алтанхуяг болон С.Зориг агсны төрөл төрөгсөд, албаны бусад хүмүүс байлцав.

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны дүү УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль Орчин ногоон хөгжлийн сайд С.Оюун хэлэхдээ, “ Итгэл найдвар хамгийн сүүлд мөхдөг учраас манай гэр бүлийнхэн энэ хэргийг илэрнэ гэдэгт итгэдэг” хэмээн хэвлэлийнхэнд мэдэгдсэн болохыг УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.