sonin.mn

Засгийн газрын үнэт цаасны өнөөдрийн ээлжит арилжаагаар банкуудад 12 долоо хоногийн хугацаатай, нэг бүр нь 1 сая төгрөгийн үнэтэй, 30 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжаалахаар мэдээлсэн байна.

Улмаар банкуудаас 35.62 тэрбум төгрөгийн ЗГҮЦ худалдан авах санал ирүүлж, 30 тэрбум төгрөгийн саналыг биелүүлжээ. ЗГҮЦ нь 15.633 хувийн жигнэсэн дундаж хүүтэй, 12 долоо хоног буюу богино хугацаатай юм.

Б.Заяа

Эх сурвалж: "Монцамэ" агенлаг