sonin.mn

СӨҮЛ. /ТheDong-AIlbo/. БНСУ-ын нийслэл Сөүл хотын Боловсролын газрын тэргүүн Чо Хи Ений наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 3-ны хооронд Монголд хийсэн бизнесийн айлчлалынхаа үеэр тус улсын дурсгалт газраар аялсан байна.

Аяллын үеэр Сөүл хотын Боловсролын газрын өмнө хувийн сургуулийг халах түүний бодлогыг эсэргүүцсэн эцэг, эхчүүдийн жагсаал болж, хурцадмал байдал нэмэгджээ.

Чо дөрвөн хүний хамт Монголд айлчиллаа гэж Боловсролын газраас мэдээлжээ. Монгол болон Өмнөд Солонгосын нийслэлүүд хоорондын боловсролын солилцоог нэмэгдүүлэх арга замыг хайх нь айлчлалын гол зорилго байв.

Тэрээр амралтын өдрүүдийг ашиглан дурсгалт газар үзэх зэргээр Монголын соёлтой танилцсан байна.

Сөүлд, хувийн сургуульд сурдаг хүүхдүүдийн эцэг, эх Сөүл хотын Боловсролын газрын тэргүүнтэй уулзахыг шаардаж байгаа бөгөөд тус байгууллагын албан хаагчид тэднийг тайвшруулахыг оролдож байна. Чогийн хувьд Монголд амралтын өдрүүдээр уулзалт зохион байгуулах нь хэцүү байсан. Ямар ч байсан, долдугаар сарын 7-нд урилга авсан боловч Боловсролын газрын тэргүүн сан учир айлчлалын хуваариа дахин гаргах хэрэгтэй байсныг цохон тэмдэглэжээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг