sonin.mn

Улсын их хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ гэр бүлийн хамт Өмнөговь аймгийн “Сурахын хүсэл” Төрийн бус байгууллагын үйл ажиллагааг байгуулагдсан цагаас нь дэмжин ажиллаж иржээ.

Эрдэм боловсрол эзэмшиж, авьяас билгээ сорьж олны дунд манлайлж явах хүүхдүүд олон ч тэднээс цөөнгүй нь амьдралын боломж тааруу, өнчин өрөөсөн хувь татвилангийн эрхээр хүссэн зорьсондоо хүрч чаддаггүй. “Сурахын хүсэл” төрийн бус байгууллага аймгийнхаа хагас болон бүтэн өнчин, амьжиргааны төвшин доогуур айлын хүүхдүүд төдийгүй эрдэмд шамдаж, сурахын их хүсэл тээж яваа бүхий л хүүхдүүдэд дэмжлэг үзүүлж, туслахыг зорилгоо болгодог нь төрөлх нутаг орныхоо гэрэлт ирээдүй болсон хүүхэд багачууд, оюутан залуусынхаа төлөө ихийг хийдэг, энэ нутгийн хүү Д.Бат-Эрдэнийн дэмжлэгийг хүртэхэд нөлөөлжээ.

Тэрбээр саяхан уламжлал ёсоор тус байгууллагаар дамжуулан өнчин хүүхдүүдэд сурагчийн шинэ дүрэмт хувцас бэлэглэжээ. Аймгийн төв, сумдаас хүрэлцэн ирж, шинэ дүрэмт хувцастай болсон бага, дунд ахлах ангийн тавь гаруй сурагч, бэлгээ гардан авахдаа сайн сурч, авьяас билгээрээ манлайлахаа амласан байна.