sonin.mn






МАХН-ын дарга Н.Энхбаярын өмгөөлөгч О.Баасанхүү  өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр  Н.Энхбаяр өнөөдрөөс эхлэн  өлсгөлөн зарлахаар болсон гэдгийг  тэрээр албан ёсоор мэдэгдсэн юм.

Өлсгөлөнгөө өнөө өглөөний 07 цагаас  эхэлсэн бөгөөд доорх 4 шаардлагыг тавьж буй юм байна.
Үүнд:

1.    Улс төрийн хэлмэгдүүлэлтээ зогсоо
2.    Хууль бусаар хорьж байгаагаа даруй зогсоо
3.    Намаа удирдах, МУ-ын үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох боломжоор хангуулах
4.    Хуулийг хүн бүрт ижилхэн үйлчлүүлэх.
   

Түүнчлэн Н.Энхбаярт ШШГЕГ-ынхан ухаан санааг самууруулж, хяналтгүй ярихад хүргэдэг  тариа хийхийг завдсан тухай өмгөөлөгч нь өгүүлсэн юм.

Л.Ганхүү