sonin.mn

Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Эрчим хүчний яамны удирдлагагууд, Эрчим хүчний хөгжлийн төв ТӨААГ-ын хамт олон яам, байгууллагаасаа тэтгэвэрт гарсан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлж, үдийн зоог барьлаа.

Үдийн зоогт Эрчим хүчний сайдын зөвлөх Ж.Баярхүү, ЭХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Л.Батсайхан, Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Товуудорж, Бодлогын хэрэгжилтйн газрын дарга С.Баярбаатар, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга С.Баярбат, Эрчим хүчний хөгжлийн төв ТӨААГ-ын гүйцэтгэх захирал Я.Пүрэвжав нар оролцож, үг хэлж баяр хүргэн, гарын бэлэг гардууллаа.

 ЭХЯ-ны ахмадын хороо нь салбарынхаа 40 гаруй ахмадыг нэгтгэдэг бөгөөд тус хорооны даргаар Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Пүрэвжав ажилладаг юм.