sonin.mn

ЛОНДОН. /BBCNews/. Дэлхийн хамгийн том зар сурталчилгааны групп болох “WPP-ийн нэгэн салбар Монголын зар сурталчилгааны нэгэн агентлагийн ихэнх хувьцааг худалдан авснаар бизнесийн хүрээгээ тэллээ.

“WPP”-ийн салбар болох “Y&R” нь “МСS” холдинг компанийн Судалгааны нэгжийн хувьцааны хяналтын багцыг авах эсэх нь тодорхойгүй байсан юм.

Дэлхийн хэрэглэгчдийн сонирхлыг илүүтэй татахын тулд Монголд үйл ажиллагаагаа явуулахыг эрмэлзэж байна гэдгээ “WPP” мэдэгджээ. Тус групп одоогоор дэлхийн 111 оронд үйл ажиллагаагаа явуулдаг аж.

“Бидэнтэй хамтран ажилладаг бүх брэнд Улаанбаатарт байна. Хэрвээ бид үйлчлүүлэгч нартайгаа дэлхий даяар түншлэхийг хүсч байгаа бол тэдний хаа байгаа газарт нь очсон байх хэрэгтэй ” гэж “Y&R”-ын Азийг хариуцсан ерөнхийлөгч Матай Годфри ярьж байна.

“Монгол дахь зар сурталчилгааны зах зээлийн цар хэмжээг Азийн бусад оронтой харьцуулахад харьцангуй бага ч гэлээ зах зээл нь хурдацтай тэлж байгаа” гэдгийг тэрбээр онцлон дурдав.

Азийн хөгжлийн банкны мэдээллээр, Монголын эдийн засаг 2014 онд 9,5 хувь, 2015 он гэхэд 10 хувь өсөх төлөвтэй байна.

Харин 2013 оны өсөлтөд голлон нөлөөлсөн хүчин зүйл нь дотоодын хэрэглээ байжээ.

Ирэх таван жилийн хугацаанд “түргэн өсч буй зах зээл, шинэ хэвлэл мэдээллээс” өөрийн орлогын дор хаяж 40 хувийг бүрдүүлэх зорилтыг WPP өмнөө тавьсан байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг