sonin.mn

Архи согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрөлтэй баар цэнгээний газрууд холбогдох тогтоомжуудыг зөрчиж байгаа зөрчлийг холбогдох байгууллагуудын шалгалтаар илрүүлэн.Тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг хотын ерөнхий менежерт хүргүүлдэг билээ.

Есдүгээр сарын байдлаар хууль тогтоомж удаа дараа зөрчиж байгаа талаарх холбогдох хяналт шалгалтын байгууллагуудын хүсэлтийг үндэслэн 15 аж ахуйн нэгж байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлажээ.

Тусгай зөвшөөрлөө цуцлуулсан аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулах эрхгүй болдог бөгөөд Нийслэлийн цагдаагийн газраас тогтмол хяналт тавьж уг шийдвэрийг зөрчсөн тохиолдолд тухайн аж ахуйн нэгжийн удирдлагыг захиргааны журмаар баривчлах хүртэл хуулийн заалтууд байдаг бөгөөд Нийслэлийн цагдаагийн газраас энэ чиглэлзэр нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: