Өчигдөр Нийслэлийн I тойргийн шүүхэд өмгөөлөгч Л.Баттогтоход холбогдох хэргийг шүүн хэлэлцлээ.
Тодруулбал, тэрбээр Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн дарга П.Өлзийсайханы өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа хэвлэлийн хурал зарлаж, Сэлэнгэ аймгийн орлогч прокуророор ажиллаж байсан Ш.Болд-Эрдэнийг хувийн өс хонзонгоор П.Өлзийсайханыг хэлмэгдүүлсэн хэмээсэн билээ.
Харин Ш.Болд-Эрдэнэ түүнийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр “Бусдын нэр төрийг гутаан доромжилсон” хэмээн гомдол гаргасан юм.
Тус шүүх өмгөөлөгч Л.Баттогтоход холбогдох хэргийг хэлэлцэж, түүнийг бусдын нэр төрийг гутаах зорилгоор олон нийтийн мэдээллийн хэрэгслээр худал мэдээлэл цацаж гүтгэсэн хэрэгт буруутай гэж үзэн гурван сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ял оноожээ.
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
bold erdene avilgalch bolhoor hevlelnay hejgl pgjlgr boldog busad ni boldoggui bjee dee ene huuliin buruu bish huul heregjuulj bgaa alban tushaaltan nariin buruu
Гуравхан сар уу..., ёстой гутамшигтай шүүхийн ял байна даа