sonin.mn

ЦЕГ  шинэ байрныхаа нээлтийг өнөөдөр хийлээ. Энэ үеэр ЦЕГ-ын туг шилжүүлэн байрлуулах ёслолын үйл ажиллагаа болов.

Нээлтийн ажиллагаанд Хуульзүйн сайд Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж болон бусад албаны хүмүүс оролцлоо. Ийнхүү цагдаагийн алба ажиллах чадавхи боломжоор бүрэн хангасан шинэ  байртай болж байна.

Хуульзүйн сайд Х.Тэмүүжин хэлэхдээ, "Өнгөрсөн жил зургаан дүүрэгт цагдаагийн хэлтэс байсныг 14 хэлтэс болгон өргөтгөж, иргэдэд цагдаагийн үйлчилгээг ойртуулах алхам хийсэн. Өнөөдөр  цагдаагийн байгууллагыг мэргэжлийн өндөр түвшинд удирдан зохион байгуулах, хууль сахиулах болон гэмт хэрэгтэй тэмцэх, хэв журам хамгаалах чиг үүргээ оновчтой, түргэн шуурхай, дэлхийн түвшинд хэрэгжүүлэхэд удирдлагын баг нь ажиллах чадавхтай байх ёстой.

Шинэ байртай болох санаачлагыг гаргасан УИХ-ын гишүүн Ц.Нямдоржид талархал илэрхийлье. Иргэдэд ээлтэй, хүний эрхийг дээдэлсэн амар тайван амьдралын баталгааг хангах энэ үүрэгтээ Цагдаагийн байгууллага илүү их анхаарч ажиллана гэдэгт итгэлтэй байна" гэлээ.

Б.Заяа

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг