sonin.mn

АНКАРА. /NHK/. Туркийн хилийн ойролцоо Сирид “Лалын улс”-ын босогчид болон курдын хүчин хоорондын тулаан ширүүсчээ.

Сирийн хойд нутгийн “Айн ал-Араб” хилийн хот орчмын курдын тосгонуудыг “Лалын улс”-ын босогчид эзэлжээ. Курдын хүчин болон Туркийн курдууд босогчдыг хөөн зайлуулахаар оролдож байна.

“Айн ал-Араб”-аас зүүн урагш найман км зайтай газар байлдаан болж байгаа бөгөөд, тэдний хоол хүнс, шатахуун болон ус дуусаж байна гэж нэг курд байлдагч NHK-д утсаар мэдээлжээ.

Сириэс тус улсад нэвтрэх гэсэн курдуудыг зогсоохыг Туркийн аюулаас хамгаалах хүчнийхэн оролдсоноор тус улсын хилийн "Суруч" хотын байдал хурцадсан ажээ.

Туркийн өнцөг булан бүрээс курдууд “Лалын улс”-ын босогчдын эсрэг тулалдахаар тус хотод цугларч байна. Туркийн 600 курд тулаанд аль хэдийн нэгджээ.

Сирийн дүрвэгсэд гэртээ харихаар хилийн тус хотод бөөгнөрч байна. Туркийн Засгийн газар хилийн аюулгүй байдлыг нэмэгдүүлжээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг