sonin.mn

Өндөр боловсролтой оюунлаг залуус эх орны ирээдүй билээ. Иймээс ч Голомт банк Монгол Улсад анх удаа бизнесийн байгууллагуудаас санаачилж, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Оюутны тэтгэлэг”-т хөтөлбөрийг зарласнаас хойш 12 дахь жилтэйгээ золгож байна. Энэ хугацаанд Голомт банк нийт 1000 гаруй оюутанд тэтгэлэг олгож сайн сайхан ирээдүйд нь хөрөнгө оруулалт хийжээ.

Голомтбанкны “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-т шалгарсан100 оюутан бүтэн жилийн турш тэтгэлэг авахаас гадна Голомт банкны судлаач оюутны багт ажиллах, сургуулиа төгсөөд тус банкинд ажиллах эрхтэй болдгоороо томоохон давуу талтай юм.

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнууд магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн 3 ба түүнээс дээш ангид суралцдаг, сурлагын үнэлгээний голч дүн нь 3.5 болон түүнээс дээш, эсвэл голч оноо 92% байх, аль нэг гадаад хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх шалгууруудыг хангасан байх ёстой.

Мөн нийгэм, олон нийтийн ажилд идэвхитэй оролцдог, мэргэжлийн чиглэлийн тэмцээн уралдаанд өөрийн эрдэм мэдлэг, авъяас чадвараа сорьж байсан, сургуульдаа тогтвортой суралцах зорилготой байх нь тэтгэлэгт хамрагдах нэг үндэслэл болох бөгөөд өөрийн эзэмшсэн гадаад хэл дээрээ “МОНГОЛ ХҮНИЙ ӨРСӨЛДӨХ ЧАДВАР” сэдвээр 250-иас доошгүй үгтэй эссе бичиж ирүүлэх ажээ.

Оюутан та тэтгэлэгт хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.golomtbank.com вэб сайт болон www.facebook.com болон Голомт банкны лавлах утас 1800-1646-аар холбогдож авах боломжтой. Бүртгэл 2014.10-р сарын 17-ныг дуустал үргэлжлэх бөгөөд холбогдох материалыг Голомт банкны төв оффисийн 1-р давхарт ажлын цагаар хүлээн авна.

 

Шилдэг 100 оюутны нэг нь та ч байж болно.