sonin.mn

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Боловсрол, шинжлэх ухааны яам, Монголын Ахмад багш нарын холбооноос хамтран зохион байгуулах Монголын ахмад багш нарын хүндэтгэлийн дурсамж уулзалт 2014 оны 9 дүгээр сарын 27-ны /Бямба гараг/ өдрийн 14.30 цагт Төрийн ордны Их танхимд болно.

Энэхүү арга хэмжээнд боловсролын салбарт ажиллаж байсан 350 гаруй багш нар оролцох бөгөөд Монголын багш нарын хүндэтгэлийн дурсамж уулзалтыг нээж Монголын Ахмад багш нарын холбооны тэргүүн, профессор Д.Амар, Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нар үг хэлж, бүтээлч багш нарт шагнал гардуулах юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.