sonin.mn

АНУ-ын Массачусетс му­­­жийн Хаянис хотод цэр­гийн хамтарсан сургуу­лилт хийхээр очсон Афганистаны гурван цэрэг сураггүй алга болсон аж.
Цэргүүдийг хо­тын ху­дал­дааны төвд өн­гөрсөн бямба гарагт хам­гийн сүүлд хар­сан гэнэ.

Афганистанаас АНУ-ын цэргийн Кейп-Код баа­зад хамтарсан цэргийн сур­­гуулилт хийхээр 10 цэ­рэг энэ сарын 11-нд очсон бай­на. Цэргүүд амралтын өд­рөөрөө гадуур зугаалах үед гурав нь сураггүй бо­лоод байгаа юм. Тэднийг Хая­нис хотын цагдаа нар хайж эхэлсэн бөгөөд засаг захиргаанаас сураггүй бол­сон цэргүүдэд ямар нэгэн аюул заналхийлэл учраагүй гэж мэдэгдсэн аж.

Эх сурвалж: