sonin.mn

“Mongolia Energy Corporation” нүүрсний экспортоо өнгөрсөн долоо хоногт эх­лүүлсэн байна. Тус ком­пани нь 100 хувь Хятадын хөрөнгө оруулалттай бөгөөд Ховдын Хөшөөтийн ордод үйл ажиллагаа явуулдаг аж. Бүтэн жилийн турш тэг зогсолт хийсэн тус компани эхний ээлжинд 500 тонн нүүрс Булган-Такашикэний хилийн боомтоор гарсан байна.

Тус компани энэ жил угаах үйлдвэр барьж шиг­лалтад оруулсан бөгөөд тус үйлдвэр нь жилд гурван сая тонн нүүрс угаах хүчин чадалтай. Түүнчлэн Хөшөөтийн ордод нүүрсээ хуурай аргаар баяжуулах үйлдвэр байгуулсан байна. Одоогоор тус ком­па­нийн олборлолтыг Шинь­жаны “Shin Jian Lu Di Van” компани хариуцан ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: