Нийслэлд зуслангийн таван байршилд газар өмчлүүлэхээр болсон. Тэгвэл ямар шаардлага хангасан иргэд зуслангийн газар өмчилж болох талаар тодрууллаа.
Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас гаргасан төлөвлөгөөгөөр Сүхбаатар дүүргийн XV хорооны Ар хустай, XX хорооны Цолмон, Цээнэ, Чингэлтэй дүүргийн XIX хорооны Жигжид, Яргайт гэсэн таван байршилд газар өмчлүүлэхээр болсон.
Иргэд тухайн газрынхаа бичиг баримтыг бүрдүүлж, ямар нэгэн зөрчил байвал арилган, харьяа дүүрэгтээ хандсанаар газраа өмчилж авах боломжтой юм байна. Зуслангийн газрыг айл өрхүүдэд өмчлүүлэх ажлыг анх удаа өрнүүлж буйгаараа онцлогтой гэдгийг албаныхан онцлов.
Нийслэлийн өмчийн харилцааны газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн Л.Баянбатаа хэлэхдээ, “Шинээр газар авах хүсэлтэй иргэдийг бүртгэхгүй.
Өөрөөр хэлбэл, зуслангийн газар өмчлөх иргэд заавал эзэмших эрхтэй байхаас гадна хуулийн дагуу ганц удаа газар өмчлөх эрхтэй гэдгээ анхаарах хэрэгтэй. Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн зуслангийн газрын нөөц дууссан. Иймээс шинээр бүртгэл хийхгүй” гэлээ.
Иргэд тухайн зуслангийн газрынхаа кадастрын зурагт ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй байх шаардлагатай гэнэ. Харин зөрчилтэй байвал харьяа дүүрэгтээ хандаж, хэрхэн зөрчлөө арилгах талаар зөвлөгөө авах юм байна. Зөрчлөө арилгасан тохиолдолд газар өмчлөх боломж нь нээгдэх аж.
Дашрамд дурдахад гэр бүлийн зориулалтаар газар өмчилсөн иргэд зуслангийн газрыг өмчлөхгүй юм байна.
Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Шаивлан зуслангийн газар хэзээ өмчлөх бол.Кадастрын зургаа зөрчиж илүү газарт тэлж хашаалсан улсыг торгох хэрэгтэй.Айлын газарруу оруулж хажуу тийшээ тэлээд байна.
Shaivlan gej zuslan haana baidag ve zochin ahaa
Кадастрийн зургаа зөрчиж хашаа хатган дээд талд байгаа айлууд руугаа орох явган хүний болон,машин орох,гарах гарцгүй болгосон дураараа айлуудад үнэхээр арга хэмжээ авч,төрийн төмөр нүүрийг харуулмаар байна.Олон жил бусдын эрхийг хааж,байгаа ийм айлууд маш их зальтай,хэл ам ихтэй,бүдүүлэг, амиа бодсон, хүн чанаргүй хүмүүс байдаг. Газрын алба за бид шийднэ ээ гэж бөөрөнхийлөөд огт шийддэггүй. Одоо энэ хувьчлалаар зөвхөн хэлээд баахан айлуудын хооронд маргаан,зарга бий болгоод явах биш хашаагаа сөөм газар ч тэлсэн айл бүрт мэдэгдэл өгч, мэдэгдэл өгч чадахгүй байна гэж орхилгүй,хэрэв монголд байхгүй,эзэнгүй байсан ч хашааг нь нурааж,зөв газраар нь болгон хашааг нь барьж, хашааг нь нураах,барихад гарсан зардлыг харин тэр айлаас нь төлүүлэхээр нэхэмжлэн төлүүлж, газар дээр нь асуудлыг шийдэх хэрэгтэй. Тэгэхгүй бол танайх газраа илүү авсан байна,хашаагаа тат,энэ айлд зам гаргаж өг гэж хэлээд явсан нь огт ажил биш. Харин ч тэгэх нь баахан айлуудын хооронд хэрүүл,бүдүүлэг нэгд нь бусдын эрхийг хааж, боох боломж олгож байна.Ингэлээ гээд шүүхээр явах боломжгүй нэг нь хохирч байна.Иймд эрх бүхий байгууллагуудтай хмтраад ч болов газар дээр нь бүх асуудлыг төгс шийдэх хэрэгтэй.Энэ нь хохирч яваа олон айлуудын үг шүү.Улсын баатар Бат-Үүл та эгэл ардынхаа төлөө энэ асуудлыг газар дээр нь төгс шийдэж өгөхөөр ажлаа зохион байгуулж хийгээрэй.