sonin.mn

Хууль зүйн яам 2014.09.02-12-ны өдрүүдэд харьяа байгууллагуудынхаа дунд "Эрх чөлөөтөй Монгол хүн" аяныг зарлан явуулсан билээ. Эрхзүйн шинэчлэлийн хүрээнд хийсэн ажил,явуулж буй үйл ажиллагааныхаа талаар нийтэд сурталчлан таниулах,Нийгмийн хариуцлаага ухамсарлаж оло нийтэд тустай үйл бүтээх зэрэгт энэхүү аяны зорилго оршиж байсан юм. Харьяа агентлаг байгууллагууд идэвхитэй оролцсноос Тахарын ерөнхий газар дараахь арга хэмжээг зохион байгуулж бусдыгаа хошуучилсныг дэлгэрэнгүй тайлагнаж байна.

Хууль зүйн яамны нээлттэй хаалганы өдөрлөгийг угтан харъяа агентлаг, байгууллагын дунд зохион байгуулсан “Эрх чөлөөтэй Монгол хүн- аяны хүрээнд Тахарын алба цус бэлэглэх, хог түүх, сургуулийн номын санд Залуу хүний заавал унших ёстой 100 номын жагсаалтад багтсан олдоц багатай номыг олж бэлэглэх, өвчтэй хүүхдэд хандив өгөх, бүсийн оношилгоо, эмчилгээний төвд туслалцаа дэмжлэг үзүүлэх зэрэг 6 төрлийн ажлыг Нийслэл, орон нутгийн хэмжээнд зохион байгуулж хийлээ. Мөн дээрх үйл ажиллагааг зохион байгуулахдаа 2014.09.13-ны өдөр зохион байгуулагдах Нээлттэй хаалганы өдөрлөгийг Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлах ажлыг зохион байгуулсан.

Тухайлбал,
1. Нэг дүгээр тойргийн тахарын албаны ажилтан, алба хаагчид 2014.09.06-ны өдөр болсон Хуульчдын холбооны 1 жилийн ойн өдөрлөгөөр албаа сурталчлахын зэрэгцээ Хууль зүйн яамнаас 2014.09.13-ны өдөр зохион байгуулагдах “Нээлттэй хаалганы өдөрлөг” болон тус өдөрлөгийг угтсан “Эрх чөлөөтэй Монгол хүн аян”-ыг сурталчлах ажлыг зохион байгуулсан байна.

Мөн Нэгдүгээр тойргийн тахарын албанаас санаачилан “Хүмүүст амьдрал, хүүхдэд жаргал” гэсэн сайн үйлсийн ажил өрнүүлэн хууль сахиулах байгууллагуудын ажилтан албан хаагч, ард иргэдийг тус аянд нэгдэхийг уриаллаа.

Дээрх уриаллагыг олон нийт дэмжиж, хууль сахиулах байгууллагын 50 гаруй алба хаагч, иргэд гарын үсэг зурж нэгдлээ.

“Хүмүүст амьдрал, хүүхдэд жаргал” арга хэмжээний хүрээнд

Нэгдүгээр тойргийн тахарын албаны алба хаагчид өвчин зовлонд нэрвэгдэн цусны дутагдалд орж байгаа хүмүүст амьдрал бэлэглэх зорилгоор Дорнод аймаг дахь цусны банкинд цус өгөх ажлыг зохион байгуулан 15 алба хаагч цусаа өгсөн.

Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн хүүхдийн тасгийн эргэлтийн байрны тохижилтод зориулан алба хаагчид нэг өдрийн цалингаараа 32 инчийн лед телевизийг авч бэлэглэлээ. Мөн зүрхний өвчнөөр гадаад улсад эмчлүүлэх шаардлагатай байгаа 1 настай Б.Долгион хүүд эмчилгээний зардалд нь нэмэр болох үүднээс алба хаагчдын зүгээс 300 мянган төгрөгийг цуглуулан ар гэрийнхэнд нь хандивлав.

Завхан аймаг дахь 5 дугаар тойргийн Тахарын албаны хувьд “Эрх чөлөөтэй Монгол хүн” аяны хүрээнд “Байгаль эхээ хайрлая” сэдэвт нийтийн тустай хөдөлмөрийн өдрийг санаачлан 2014 оны 09 сарын 07-ний өдрийн 10:00 цагт зохион байгуулж уг ажилд Улиастай сумын Засаг даргын тамгын газар, Хот тохижилт үйлчилгээний албаны ажилтан, албан хаагчид идэвхи зүтгэл гарган хамтран оролцлоо.

Тус ажлын хүрээнд нийт 1.8 км газрын хогийг цэвэрлэж ачин нэгдсэн хогийн цэгт хүргэсэн бөгөөд ажлын явц зохион байгуулалтын талаар зураг, дүрс бичлэг хийн дүрсжүүлж орон нутгын АIR-1 телевизийн мэдээний албаны мэдээллийн хөтөлбөрөөр сурталчилан олон нийтэд хүргэж ажиллалаа.
Гэрэл зураг, дүрс бичлэг холбогдох материалыг хавсаргав.

Хамтарч ажиллах байгууллагын ажилтан, алба хаагчидтай уулзав.

Хамтран ажилласан Улиастай сумын Засаг даргын тамгын газар, Хот тохижилт үйлчилгээний албаны хамт олон

Есдүгээр тойргийн тахарын албаны хувьд уг ажлын хүрээнд Дархан-Уул аймгийн хэмжээнд “Цус бэлэглэх өдөр”-ийг зохион байгуулж нийт алба хаагч нар Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн цусны төвд цусаа хандивласан. Энэ өдөр орон нутийн Лха телевиз болон бусад холбогдох эмч, эмнэлгийн ажилчтан нар 9 дүгээр тойргийн Тахарын албанаас зохион байгуулж байгаа арга хэмжээнд хамтран оролцлоо. Энэ ажилд нийт 21 алба хаагч оролцсон байна.

Тахарын ерөнхий газрын тухайд Нээлттэй хаалганы өдөрлөгийг угтан зохион байгуулж буй Эрх чөлөөтэй Монгол хүн аяны хүрээнд Тойргийн тахарын албадыг удирдлага зохион байгуулалтаар хангаж, Ататуркийн нэрэмжит 5 дугаар сургуулийн Номын санд Залуу хүний заавал унших ёстой 100 номын жагсаалтад багтсан 9 номыг бэлэглэх ажлыг зохион байгууллаа.

Дээрх 9 номын дийлэнх нь нэн ховордсон төдийгүй, сүүлийн 20 жилийн хугацаанд хэвлэлтэд ороогүй ном байна. Дээрх үйл ажиллагааг Доргио.мн, Ийгл.мн, Шууд.мн, Тайм.мн зэрэг цахим хуудсаар сурталчилан ажиллалаа. Хууль зүйн яамнаас зохион байгуулж буй Нээлттэй хаалганы өдөрлөгийг угтсан “Эрх чөлөөтэй Монгол хүн” 10 хоногийн аяны хүрээнд 6 төрлийн ажлыг Тахарын албаны хамт олон улс орон даяар зохион байгуулж, нийт 10 гаруй хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлах ажлыг хийсэн байна.

Тахарын ерөнхий газар