sonin.mn

Оросын Хөгжлийн банкнаас IV цахилгаан станцын 123 мВт-ын өргөтгөлийн ажлыг 100 хувь санхүүжүүлэхээр болсон. Үүнээс гадна шатахууны импортын санхүүжилт дээр  тус банктай хамтран ажиллана хэмээн Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат мэдэгдлээ.

Манай улс  ОХУ-аас жилд нэг тэрбум гаруй ам.долларын шатахуун импортолдог. Талууд импортын санхүүжилтийг  хоёр улсад илүү үр ашигтай болгоход хамтрах юм байна. Тодруулбал, манай компаниуд  сар болгон 100 хувийн урьдчилгаа төлж шатахуун авдгаа больж, жилдээ нэг юм уу хоёр удаа төлдөг болох аж. Өөрөөр хэлбэл шатахуун авсныхаа дараа төлбөр тооцоогоо хийдэг болох юм байна.

Б.Заяа

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг