sonin.mn

УБЕГ-аас орон нутаг дахь бүртгэлийн албан хаагчдын энэ оны ээлжит бүсчилсэн сургалтыг энэ сарын 11-20-ны өдрүүдэд 4 бүсэд хуваан зохион байгууллаа.

Орон нутгийн бүртгэлийн ажилтнуудын ажлын арга барилыг боловсронгуй болгох, мэргэшлийн ур чадварыг дээшлүүлэх, туршлага солилцох зорилго бүхий бүсчилсэн сургалт зөвлөгөөнийг тус газар жил бүр зохион байгуулдаг.

Сургалтаар орон нутаг дахь улсын бүртгэлийн байгууллагын өнөөгийн байдал, цаашдын бодлого, стратеги төлөвлөлт, хэрэгжүүлэх арга хэмжээ, бүртгэлийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх зорилт, үйл ажиллагааны хэрэгжилт, анхаарах асуудлууд, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн албан хаагчийн ёс зүй, үйлчилгээний стандарт, төрийн албаны шинэтгэл түүнчлэн эд хөрөнгө, иргэн, хуулийн этгээдийн бүртгэлийн хууль, эрх зүйн орчны шинэчлэл, Иргэний бүртгэлийн тухай хууль, уг бүртгэлийг хөтлөх журам бүртгэлийн үйл ажиллагаанд мөрдөгдөж буй эрх зүйн актуудын шинэчлэл, ач холбогдол түүний хэрэгжилт,  архивын баримтын менежмент, үйл ажиллагааны арга зүй, үр нөлөө зэрэг өргөн цар хүрээг хамрав.

Сургалтыг Улсын бүртгэлийн ерөнхий газар, түүний харьяа газар, хэлтсийн мэргэжилтнүүд удирдан зааж явуулсан бөгөөд орон нутгийн бүртгэлийн нийт 400 гаруй албан хаагч хамрагджээ.

Б.Туул

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг