sonin.mn

ТОКИО. /ITAR-TASS/. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ олон улсын хурал чуулган, тухайлбал, 11 сард Бээжинд болох Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын /АПЕК/ дээд хэмжээний уулзалтыг ашиглан Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтай яриа хэлцээгээ үргэлжлүүлэх хүсэлтэй байгааг өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр Японы Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Йошихиде Суга мэдэгджээ.

Есдүгээр сарын 21-нд утсаар ярихдаа Ерөнхий сайд Шинзо Абэ Ерөнхийлөгч Путинд олон улсын хурал, тэр дундаа 11 сард болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтыг ашиглан хоёр талын уулзалт зохион байгуулах санал тавьсан байна.

Оросын Ерөнхийлөгчтэй үр өгөөжтэй яриа хэлцээ хийнэ гэж найдаж байна хэмээн Японы Ерөнхий сайд мэдэгдсэнийг Японы телевизээр мэдээлсэн байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг