sonin.mn

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн ИТХ-ын Тохижилт, газрын харилцаа, байгаль экологийн хороо, Засаг даргын Тамгын газар, Ногоон байгууламжийг бий болгох, мэргэжлийн байгууллага, иргэдийн нөхөрлөл, бүлгүүдийг дэмжих сангаас ногоон байгууламжийн ажилчдыг цэцэрлэгчээр мэргэшүүлэх мэргэжлийн анхан шатны сургалтыг зохион байгууллаа.

Сургалтаар цэцэрлэгчид ногоон байгууламжийн онолын мэдлэгийг үндэслэн бүтэц, зохион байгуулалтыг тодорхойлж, талбайг зүлэгжүүлэх, цэцгийн мандал, цэцэрлэг,  нийтийн эзэмшлийн, хязгаалагдмал хэрэгцээний, тусгай зориулалтын, ногоон байгууламж байгуулах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг ханган ажиллах цогц чадамжийг эзэмшсэн юм.

Эко хөдөлмөр-Ажлын байр хөтөлбөрийн хүрээнд төр, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулагдсан тус сургалтад хороодын нийгмийн ажилтан, иргэний танхимын зохион байгуулагч, эко ажилчид болон СӨХ, сургууль, цэцэрлэгийн цэцэрлэгч нар хамрагдлаа.

Сургалт 3 үе шаттайгаар явагдаж, хамрагдсан мэргэжилтэнүүдэд чадамжийн гэрчилгээ олгох юм байна.