Ер нь ингэхэд нийгэм гэж юу, зохион байгуулалт гэж юу болохыг тайлбарлахгүй бол Монгол Улс болохоо байлаа. Бүгдээрээ онол ном ярих, зарим нь бүр Тэнгэр Бурхантай хүртэл ярина. Харин Монголчууд ч, Бурхан тэнгэр ч ярьдаггүй нэг том асуудал бол байгууллага буюу зохион байгуулалт юм. Энэ тухай жаахан хөндөх гэсэн юм…
Зохион байгуулалт уу, байгууллага уу?
Монгол хэлэнд “зохион байгуулалт”, “байгууллага” хоёрыг их хутгадаг. Оросын “организация” гэдэг үгийг манайд ийн хоёр янзаар орчуулдаг. Үгийн утгыг мөшгин тайлбарлавал барагдахгүй урт болох учраас түр орхиод шууд асуудалдаа оръё.
Онолын социологид “социал байгууллага” гэдгийг 3 утгаар ойлгодог.
Нэгдүгээрт, нийгэмд тодорхой байр суурь эзлэн, ямар нэгэн тодорхой үүрэг (функци) гүйцэтгэхэд зориулагдсан, институционал шинж чанар болон зохиомол нэгдэл.
Энд функци гэсэн шинжлэх ухааны ойлголтыг манайд заримдаа “үүрэг”, заримдаа “үйл ажиллагаа”, заримдаа бүр хамтад нь “үүрэг функци” гэж олон янзаар орчуулан хэрэглэж ирсэн боловч одоо болтол нэг л сайн онож өгөөгүй байгаа юм. Уг нь бол гаднаас биш, бусдаар биш, албадлагаар биш, өөрөө цаанаасаа хийгдэж буй системийн ач холбогдол бүхий үйл ажиллагаа буюу үйл ажиллагааны хэсэг юм. Ухаандаа хүний зүрх гэхэд цус шахаж хүний организмыг хүчилтөрөгчөөр хангаж байдаг. Үүнийг ямар нэг “үүрэг” хэмээн ойлгож, мөн ингэж орчуулах утгагүй. Функци гэсэн энэ үг монгол хэлний “тавилан” гэсэн үгтэй агуулга нэн их дүйнэ.
Энэхүү эхний утгаар бол социал байгууллага гэдэг нь тодорхой статус бүхий нийгмийн институт болох бөгөөд энэ тохиолдолд түүнийг бие даасан объект гэж үздэг. Жишээ нь: үйлдвэрийн газар, компани, төр, төрийн байгууллага, нам, сайн дурын холбоо гэх мэт.
Хоёрдугаарт. зохион байгуулалтын тодорхой үйл ажиллагаа, тухайлбал, функцээ хуваарилах, тогтвортой холбоо харилцаа тогтоох, зохицуулалт хийх зэрэг үйл ажиллагааг хэлнэ.
Энд байгууллага гэсэн ухагдахуун зохион байгуулалт гэсэн утга руу шилжиж байгааг бид харж байна. Угаасаа ч зохион байгуулах гэж байгууллага байгуулж байгаа юм. Зохион байгуулалт байгууллага хоёр салшгүй. Энд объектод зорилго чиглэлтэйгээр нөлөөлөхтэй холбоо бүхий “байгууллага + процесс” бүдүүвч үүсч байгаа бөгөөд үүнийг удирдлага гэж нэрлэдэг. Энэ нь бидний сайн мэдэх “дээр байдаг дарга” гэсэн удирдлага биш, нийгмийн үйл явцад нөлөөлөх замаар удирдахыг хэлж байна. Манайд удирдлага, удирдах гэнгүүд хамгийн түрүүнд дарга толгойд нь ордог болохоор зориуд сануулж хэлж байна.
Гуравдугаарт. Аль нэг объектын эмх цэгцийн хэмжээг тодорхойлоход хэрэглэнэ. Энэ нь ойлгомжтой, түгээмэл ойлголт мэт боловч хамгийн хэцүү нь юм. Энэ сүүлийн тохиолдолд тухайн объектыг хэсэг тус бүрийг нь тодорхой төрлийн холбоо харилцаа, аргаар нэгэн бүхэл болгон нэгтгэсэн тодорхой бүтэц, бүрдэл гэж үзэх ёстой болдог. Энэ тохиолдолд зохион байгуулалт гэдэг бол байгууллагын уг мөн чанар, салшгүй атрибут болдог.
Энэхүү гуравдахь утгыг том системийн түвшинд голдуу хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл нарийн нийлмэл, өөрийн удирдлагат, зорилгот систем өөрөө ажиллах үед, эсвэл тэрхүү системийг шинжлэх, оношлох үед хэрэглэдэг.
Социал байгууллага нь хоёр зарчмаар үүснэ. Нэгдэх нь: Ямар нэг нийтлэг зорилгод хүрэхийн тулд зөвхөн хувийн (индивидуал) зорилгоор дамжин хүрч болно гэдгийг ойлгосон үед. Хоёр дахь нь: Ямар нэг хувийн зорилгод хүрэхийн тулд зөвхөн нийтлэг зорилгоор дамжин хүрч болно гэдгийг ойлгосон үед. Эхний тохиолдолд үйлдвэрийн газар, албан газар зэрэг үйлдвэрийн байгууллагууд үүснэ. Удаах тохиолдолд нийгмийн гэгдэх холбооны байгууллагууд үүснэ.
Аль ч тохиолдолд социал байгууллагыг тодорхойлогч шинж нь зорилго болно. Өөрөөр хэлбэл социал байгууллага бол зорилтот нийтлэг юм. Чухамхүү хамтран зорилгодоо хүрэх явдал нь шатлал (иерархи) хийгээд удирдлагыг заавал бий болгохыг шаарддаг.
Ийнхүү социал байгууллагууд дараах шинж чанартай болдог. Үүнд:
Нэгдүгээрт. Байгууллага нь нийгмийн зорилтыг шийдвэрлэх хэрэгсэл, мөн тодорхой зорилгод хүрэх хэрэгсэл мөн. Энд нийгмийн зорилт, тодорхой зорилт гэдгийг холиогүй, эндүүрээгүй гэдгээ цохон дурдаж байна. Шинжлэх ухааны нэр томъёог “энгийнээр ойлгоод” хүн загнаад байдаг болохоор ингэж байна. Яг эндээс зохион байгуулалтын зорилго хийгээд функци, үр дүнгийн үр ашиг, ажилтнуудын сэдэл хийгээд урамшуулал зэрэг асуудал дэвшин гарч ирнэ. Мөн энд “зүгээр” зорилго, зохион байгуулалтын зорилго хоёр ихээхэн ялгаатай гэдгийг бас л цохон дурдаж байна.
Хоёрдугаарт. Байгууллага нь хүний нийтлэг, социал өвөрмөц орчин юм. Энэ үүднээсээ байгууллага нь социал бүлэг, статус, хэм хэмжээний нийлбэр, түүнчлэн манлайллын болон эв нэгдэл-зөрчлийн харилцааны нийлбэр цогц болно.
Гуравдугаарт. Байгууллага нь захиргааны хийгээд соёлын хүчин зүйлсээр нөхцөлдсөн холбоо харилцаа, хэм хэмжээний бие хүнгүй бүтэц юм. Энэ утгаар байгууллага нь гадаад орчинтой харилцдаг, шатлан зохион байгуулагдсан, эвцэн ажиллах (агрегация) бүхэллэг юм. Энд тогтвортой байдал, өөрийн удирдлага, хөдөлмөрийн хуваарь, удирдагдах шинж зэрэг шинжүүд хамгийн чухал юм. Учир нь энд дурдсан шинжүүд харьцангуй бие даасан байдаг бөгөөд өөр хоорондоо эрс ялгаа байдаггүй. Ялангуяа манай практикт эдгээр нь шууд холилддог.
Хэрэв байгууллагын тухай ярих гэж байгаа бол энд дурдсан 3 шинжээр заавал авч үзэх ёстой. Яагаад гэвэл байгууллагын холбогдолтой ямар ч үзэгдэл, үйл явц эдгээр 3 хэмжигдэхүүн тус бүрт өөр өөр шинж чанараар илэрдэг. Ухаандаа байгууллага доторхи хүн гэхэд л нэгэн зэрэг ажилтан, хувь хүн, системийн элемент болж байдаг.
Дээр дурдсанаас байгууллага бол удирдах систем юм.
Удирдах систем гэдэг бол зорилго олох, зорилго дэвшүүлэх, төлөвлөх, удирдлагын шийдвэр гаргах, бүхэллэг байдлыг хангах, тодорхой хязгаарын хүрээнд хазайлтыг тогтоон барих, чадварлаг байдал (компетенци) хийгээд сахилга батыг хангах, үйл ажиллагааны үр дүнг гаргах буюу үнэлгээ өгөх, удирдлагын объектыг тавигдсан зорилго руу хөтлөн дагуулах замаар удирдуулж буй нийгэм буюу түүний дэд системүүдэд (байгууллагуудад-Х.Д.Г.) зорилго чиглэлтэй нөлөөлж байдаг нарийн нийлмэл, олон түвшинт, шаталсан зохион байгуулалтат систем мөн.
Ингээд онолын хэсгээ дуусгаад практикаа жаахан хөндөе.
Дээрэмчдийн бүлэг ба байгууллага
Ингээд “системийн онол” ойлгосон эсэхийг шалгана аа. Асуулт. Засгийн Газар байгууллага мөн үү ? Мөн байлгүй яахав. Мэдээж ш дээ…Тэгвэл дээрэмчдийн бүлэг байгууллага мөн үү ? ???????
Дээрэмчдийн бүлэгт байгууллагад байдаг бараг бүх шинж бий. Зорилго бий. Бүтэц бий. Зохион байгуулалт бий. Хөдөлмөрийн хуваарь буюу ажил үүргийн дээд зэргийн нарийн хуваарь бий. Сахилга бат зохион байгуулалтыг бол ярих юм биш. Хэрэв надаас хамгийн зохион байгуулалттай юмыг нэрлэ гэвэл би тэднийг л нэрлэнэ. Хэрэв хууль хуудасдаа хүрэх юм бол дээрэмчдийн дотоод хууль шиг шударга, хэлбэрэлтгүй биелдэг зүйл гэж үгүй. Албан тушаалын зэрэг дэвийг хатуу сахина. “Боловсон хүчнээ” мэдлэг чадвараар нь шударгаар дэвшүүлнэ. Баялгийг буюу орлогыг “ёс зүйн дагуу” шударгаар хэл амгүй хуваарилна. Хэрэв хэрүүл хэл ам хийвэл “бүтцийн өөрчлөлт” хийнэ. Ийнхүү дээрмийн бүлэг “бүтцийн өөрчлөлт” байн байн хийдэг бөгөөд ингэснээрээ түүний мөн чанарт өчүүхэн ч өөрчлөлт гардаггүй.
Тэгвэл “зүгээр” байгууллага, төрийн байгууллага, дээрэмчдийн байгууллагын ялгаа юунд байдаг юм ? гэсэн дараагийн асуулт гарна.
Байгаль нийгмийн баялгийг завшчихаад дуугай байсныг нь хулгайч дээрэмчин гэдэг, харин зөвтгөөд тайлбарлаад байгааг нь Засгийн Газар гэдэг…
Ийм болохоор л би социал байгууллагын тухай “онол” хальт хөндсөн юм.
Энэ асуудлыг олонхи монголчууд “онолын асуудал” гэж ойлгодог ч үнэн хэрэг дээрээ бидний хувь заяаны асуудал юм. Иймээс энэ асуудлыг хөндөх цаг нэгэнт болсон…
Судлаач Х.Д.Ганхуяг
Эх сурвалж: ganaa.mn блог
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn - ээс уншина уу?
Сэтгэгдэл0
Хаа хамаагүй юм асууя.Кызыл-Курагиногийн төмөр замын барилгын ажлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан гэж үнэн үү?
хариуцлага, ял шийтгэлгүй газар дээрэмчдийн бүлэг бий болдог. ял шийтгэл нь маш ойлгомжтой газар бөөснүүд үржиж чадахгүй л дээ.
... Миний сэтгэгдлүүдийг устгаж байгаа бол , ... би чамайг үгүйсгэх болно. ... Юу тарина , түүнийгээ хураана . ...
Байгаль нийгмийн баялгийг завшчихаад дуугай байсныг нь хулгайч дээрэмчин гэдэг, харин зөвтгөөд тайлбарлаад байгааг нь Засгийн Газар гэдэг…
Tegeed ene deeremchdiig yakh estoi gej Ard olond saikhan amidrakh ireedui bna uu ene olon deeremchdiin dund
Ene zorig nereee bichdeg shizo chi bolidoo Uheree
Байгаль нийгмийн баялгийг завшчихаад дуугай байсныг нь хулгайч дээрэмчин гэдэг, харин зөвтгөөд тайлбарлаад байгааг нь Засгийн Газар гэдэг… Yнэн биз дээ?!
Би яг ингэж бичсэн нь үнэн. Тэгээд юу гэж ?! Новшийн "байцаагч" царай гаргах утгагүй байдаг юм... Судлаач Х.Д.Ганхуяг.
Уучлаарай! "Уншагчдаас" асууж байгаам?!
Ganhuyag guai! Tanii shuteed baidag socialism kommunism chini anh garch irj huchee olohiin tuld deerem hiij baij sanhuugiin eh uusveree burduulsen. Yag odoo Irak-t ISIS nertei baiguullaga sanhuugiin eh uusveree deerem, hun baritsaalj mungu neheh argaar burduulj baina. Tsaashid tomroh tusam buhel buten ulsiig medeldee oruulj bugdiig deeremden ulsiinh bolgoj sanhuugiin eh uusveree burduulj baina. Udahgui islamiin kommunizm baiguulah baih.
Тухайн vедээ "АПУ"-н Г. Батхvv, Батж. Батбаяр, Т. Бадамжунай, " Алтай Трейд " -н Сv. Батболд, Д. Идэвхтэн, " МСS"-н Д. Оджаргал , " Петровис " -н Ж. Оюунгэрэл нар ТТ -н ордыг эзэмшиж байв даа?!
"Уншигчдаас"...
"байгаа юм"..
"Байгаль нийгмийн баялгийг завшчихаад дуугай байсан хулгайч дээрэмчид" !?
Чи үнэн "дутуу" тархитай юм. Би байгууллагын тухай ярьсан болохоос "бүх дээрэмчдийг" нэрлэх зорилго энэ удаад тавиагүй... Чи ийм байвал "цол ахина" гэж ёстой байхгүй... Судлаач Х.Д.Ганхуяг.
Юуны тухай бичсэн чинь ойлгомжтой!?
202. 9. 47. 177 -д: Эрхэм ээ, наад "copy" -гоо бvрнээр нь байршуулбал яасийм бэ?
Очередную лекцию в рамках проекта "Новой газеты" "Факультет глобальных людей" читает политолог, юрист, профессор Оксфордского университета, Владимир Пастухов. Тема лекции - "Может ли Мафия спасти Россию?" http://www.youtube.com/watch?v=TSzupYXaO4s
8. Эволюция государственно-криминального партнерства. Подавление криминального инакомыслия Развитие государственно-криминального партнерства началось с конфликта между властью и криминалом, который, кстати, многие ошибочно приняли за начало борьбы с преступностью. Однако, это было весьма специфическое столкновение — так одна банда «наезжает» на другую банду с целью подчинить ее себе. Целью власти было не столько искоренение преступности, сколько подчинение преступности и управление ею. То же самое происходило в это время в экономике под кодовым названием «борьба с олигархами». В результате той спецоперации Ходорковский сел в тюрьму, а остальные остались при своих деньгах. Аналогичным образом Барсуков сел в тюрьму, а Дед Хасан остался управлять «общаком». Барсуков ведь тоже может задать вопрос — почему именно он? Мало ли в России «ночных губернаторов»? Но он его, конечно, не задаст. Появление «системной преступности» Впоследствии, криминал, как и все остальные значимые социальные группы в России, разделился на «системный» и «несистемный». Воры теперь тоже стали «наши» и «не наши». В этом не было ничего специфического, потому что таким же образом возникли: системный и несистемный бизнес, системная и несистемная оппозиция, и даже системные и несистемные адвокаты. Правда, системные адвокаты выделились позже в отдельную профессию — «решалы». Это была часть общего процесса формирования «неототалитарного государства». Но в основу нового тоталитаризма были положены не коммунистические идеологемы, а понятия криминального мира. Но это тема отдельного разговора. Золотой век «мафиозного государства» Золотой век «мафиозного государства» наступил в 2003 — 2007 годах. Это было время наиболее эффективного симбиоза власти и криминала. Символично, что приблизительно в это время отделы по борьбе с организованной преступностью были ликвидированы. Их место, судя по некоторым «утечкам», заняли «отделы по взаимодействию с организованной преступностью». Криминал стал использоваться как «внешний сервис», ему поручалось то, что государство не могло сделать само легальными средствами (например, отъем собственности, похищение налогов или легализация денежных средств). В обмен государство в массовом порядке печатало индульгенции. Так возникла «каста неприкасаемых», если воспользоваться терминологией Билла Браудера. Издержки «золотого века» К 2007 году закон и справедливость в России умерли, символом чего стали начавшиеся именно в это время «дело Магнитского» и второе дело Ходорковского. Правосудие стало привилегией немногих. Однако Кремль это не волновало. Руководителям нравилась брутальная эффективность «криминального менеджмента». Какая разница, каким образом решаются задачи, если они решаются.
Англи хэлний organization гэх үг нь эртний грекийн "ажиллуулах юм" гэхүү " ажиллуулагч" гэх үү иймэрхүү утгатай үгээс гаралтай. Нэлээд олон салаа утгатай. Үүнд "байгууллага" гэсэн утга ч бий, бас "зохион байгуулалт" гэсэн утга ч бий. Манайхны ярьдгаар бол "ажил амжуулах/бүтээх", эсрэг утга нь "ажил унагах/нураах". Шууд утгаараа бол "эвсэх/найрсах" буюу "эвсэл/найрсал". Найрна гэвэл ажлаа амжуулахын тулд хуйвалдана, сэм тохиролцоно гэсэн санаа гарна.
Юмны ая эвийг олно гэж ойлголт бий. Болохгүй, бүтэхгүй гэсэн ажлыг болгодог, бүтээдэг хүмүүс гэж бий. Тэднийг аргатай, зальтай, овсгоотой, сэргэлэн, гүйлгээ ухаантай хүмүүс гэж нэрлэхээс гадна хулгайч, луйварчин, дээрэмчин гэж нэрлэх нь бас бий. Хаана ямар сиймхий байна, тэд андахгүй. Боломжийн тухай ярьж байна шүү дээ. Боломж бол хүн бүрийн өмнө нээлттэй байдаг. Гол нь урьтаж харж шүүрэх явдал. Ихэнхи хүмүүсийн тархи толгой хайрцаглагдсан байдаг тул өмнөө байгаа бэлэн боломжийг олж хардаггүй, хэн нэгэн өөр хүнд боломжоо алддаг. Харин өнгөрсөн хойно нь баахан хараал урсгана. Муусайн хулгайч, луйварчин, дээрэмчин гэх мэт. Энэ нийтлэлийн санаа ч мөн адил. Бусдад өсөрхсөн, атаархсан, хорссон ийм л үнэр эндээс ханхалж байна. Юмны эв зүй, учир начирыг олно гэдэг ухаан зарж хийдэг ажил болохоос бус сэтгэл санаагаар хийдэг ажил биш болов уу.
... хаалга тогшив. "Хэн бэ? --- Аан боломж байна аа, Яах гээ вэ? --- Боломж байна гээд байхад чинь, --- Ямар боломж? Хаалга андуураагүй биз? ------- энэ бол гашуун ч гэсэн үнэн үг. Нэг үг бий л дээ.. "Хэрвээ боломж үүдийг чинь тогшоогүй бол түүнд зориулж хаалга барь гэж" Милтон Берлэ гэж инээдмийн жанрын томоохон төлөөлөгч тэртээ олон жилийн өмнө хэлжээ.. Дашрамд Жорж Бернард Шоу гэж шотланд гаралтай богино үгийн мастер байсан юм даг.. мань хүн хошин шогийн мэдрэмжээр хүний ухааныг хэмжих тухай идёмч гаргасан... товчхондоо хошигнож чаддагүй бол тархины тураал гэх КИМYРА АЯАКОгийн гаргасан томъёолол хэнд зориулаа вэ гэдгийг харчих л хэрэгтэй... Мань Бернард Шоугийн хэлсэн бас нэг үг бий л дээ.. “Life isn't about finding yourself. Life is about creating yourself.” Амьдрал бол өөрийгөө хайхын нэр биш харин бүтээхийн нэр гэж...
Тэгэхээр энэ удаагийн нийтлэлийн хариу бол ----------“The secret to success is to offend the greatest number of people” буюу "Амжилтын нууц нь хүмүүсийн массаар нь гомдоох юм" гэсэн бас нэг Бернардын хэлсэн үгээр хариу барих байна. Одоо Блүүмбергээр гарч байгаа даа "the men who built america" гээд америкийн түүхийг бүтээсэн эрхэмүүдийн тухай. Манайхан их танасанаас биш өгүүлэмж нь лут, Рокфеллер, Карнег, Морган эд бол үнэндээ массыг бол ч...
…Хулгайч луйварчин байх нь хамаагүй мөнгөтэй болж л байвал үхээд тамд очсон ч хамаагүй. Социализм , капитлизм гэж туйлширaхаас илүүтэй өмсөх хувцас, идэх хоолтой болох нь хамгийн чухал … гэж танай Дэн Сяопин чинь хэлсэн тийм үү. ... гэхдээ Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ , Сарыг дагавал сарны гэрэл , мууг дагавал могойн хорлол . ... Хичнээн хүнд хэцүү байсан ч зөвт зам дээрээ эргэлт буцалтгүй зогсож чадсан хүмүүс эцэстээ сайн сaйханд хүрдэг , ... Харин хатуу нөхцөл байдалд бууж өгөгсөд эд хөрөнгө , эрх мэдэлд шунаж , идэх уухыг урьтал болгодог ч эцэстээ юу ч үгүй хоцордог юм. Хятадын 5000 жилийн түүх нь боолын хөдөлмөр дээр тогтсон бүдүүлэг гар үйлдвэр , хөгжлийн жамаар хоцрогдсон техник технологитой аж үйлдвэржилт , авилгал хээл хахууль , хууран мэхлэлтээр дүүрэн байдаг . Тийм дээ ч хөрөнгөтний нийгэм капитлизм нь тэдний урьд өмнө байсан амьдралын хэв маяг , амьдрах орчин нь байсан болохоор маш хурдан үндсэн дүрдээ хувирч Трилион $ тай болсон ч нөгөө л боол сэтгэхүйгээрээ, шуналт зангаараа ичих чүгүй Монгол мэтийн зовж буй орнуудын 125 $ байдаг коксжих нүүрсийг 30 орчим $ аар ил цагаан дээрэмдэх, Дорнодын Дашбалбарын ураныг нууцаар олборлон хулгайлах үйлдэл хийхдээ өөрсөд шигээ хулгайч хуурамч ардчилсан хужаа луйварчидтай Хятад төрийн нэрийн өмнөөс хуйвалдан бузар муугаа үйлддэг . Харин Монголчууд үндсэндээ сүүлийн 20 иод жилд худал хуурмаг , хорон муу дүүрсэн капитлизмаар замнаж байгаа бөгөөд энэ бол Монголчуудын төрөлх бие биенээ хүндэлж шударгаар амьдардаг талын нүүдэлчин зан чанартай огтхон ч таарахгүй учраас одоогийн оюуны хөгжлийн зогсонги байдал үүсээд байгаа юм. ... Удахгүй энэ бүх сэтгэлгээний өөрчлөлт , нийгмийн мөн чанарыг нэлээд гүнзгий ойлгох тусам өнөөгийн худал хуурмаг, авилгал, хээл хахууль, урвалтаар дүүрсэн хөл толгойгоо орооцолдуулсан эх захгүй мөнгөний төлөөх ардчилсан нийгмийн мөн чанарыг сэтгэлийнхээ гүнд хүлээн авахаас татгалзсан ихэнх Монголчуудын хандлагaaр илрэх улс төрийн орчин дахь өөрчлөлтөөр , ... Мөн Америк , Өрнөд , Хятад мэтийн хумсаа нуусан муур шиг бузар санаатай , өлөн чоно мэт ховдог сэтгэлтэй улс орнуудыг таашаахаа больж илтэд Оросыг дэмжиж байгааг, за гэвэл ёогүй Оросуудад нийгмийн олонхыг хамарсан хэмжээнд шударга үнэнч зан чанар оршин байгаа болохоор гэж тайлбарлаж болно. … Монголчуудын өнөөдөр туулж буй зам нь ирээдүйн цаг үеийн хувь тавиланд нь бэлдэх зориулалттай учраас аливаа асуудлыг бэрхшээлийг өөр нүдээр харж сурах хэрэгтэй. Хэрэв бид 1990 онд Хятад гэж ямар улс байдгийг бараг мэдэхгүй шахам байсан бол одоо хулгайч , хуурамч , боолын сэтгэлтэй үнэн зөвт зан чанар гэж өчүүхэн ч байхгүй улс орон гэдгийг ойлголоо. Тэр цаг үед Америкчууд гэж хэн бэ гэх талаар мэддэг Монгол хүн байсан гэхэд эргэлзэж байна. Европд фашизм 1945 онд булшлагдсан гэж үзвэл АНУ неонацизмийн буухиаг үргэлжлүүлэн авч явч байгаа түрэмгий , хүний үнэргүй , дэндүү шуналтай улс орон гэж хэлэхэд нэг их хэтэрсэн болохгүй гэж бодож байна. Монгол ахан дүүс минь бид 1990 онд балчир хүүхэд мэт гэнэн итгэмтгий сайхан сэтгэлтэй ард түмэн байсан. Ардчилалын хэмээх чимээгүй булаан эзлэх дайны туршид дэлхий дахиныг сэтгэлдээ багтааж чадсан, ихэд хашир суусан , тэвчээртэй наaнуу цаанууг ойлгодог , гэхдээ үндсэн мөн чанар болох нүүдэлчин зөвт чанараа алдаагүй ард түмэн болон сайн тал руугаа өөрчлөгдөн хувирчээ. ... Монгол ахан дүүс минь бид өөр зуур буй ардчилсан хужаа луйварчид урвагчид болон хорон муутангуудыг эгнээнээсээ зайлуулан хорт хавдраа тайруулан авахуулах өвчтөн адил эгнэгт ангижирч , нэгэн тугийн доор нэгдэн нягтарч , зөвт зам дээр гаран Монгол улсын сайн сайхны төлөө зүтгэн тэмцэх зангилгийн цаг нэгэнт иржээ. ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
Tand baiarlalaa
"The Men Who Built America" History.com- д "original" - аараа байгаа!?
Нийгэм нь төлөвшчихсөн, хууль ном нь тогтсон оронд ажиллаж амьдрана гэдэг нэг хэрэг. Харин нийгмийн нэг хэв загвараас татгалзан өөр нэг хэв загвар руу шилжиж буй шилжилтийн үедээ яваа улс оронд ажиллаж амьдрана гэдэг тусдаа өөр ойлголт. Ийм ороо босгоо үед ном ёсоороо амьдрана гэхээсээ илүү ая эвийг олж амьдрах нь илүү чухал. Би хувьдаа ийм үед тодорсон улс төрчид, бизнесменүүдийг манай үеийн баатрууд, бусдад үлгэр дуурайлал болох хүмүүс л гэж үздэг. Тэд бол жинхэнэ адал явдлын дунд өсөж торнисон амьдралын их сургууль. Аливаа онол сургааль нь төлөвшиж тогтсон ийм тогтвортой орчинд яригддаг зүйл. Харин ороо бусгаа үед ямар ч онол утга учир, үнэ цэнээ алдана. Товчхондоо элдэв онол ярьж хүмүүсийн тархи толгой эргүүлж, улс орноо хагаралдуулахыг сайн үйл гэж би лав хэлэхгүй. Хүн бол гэгээлэг зүйлийг хүсч тэмүүлдэг зуршилтай амьтан. Сүүлийн хорин жилийн амьдралаа дахиад нэг сайн хар. Хэсэг монголчууд гадныхантай хуйвалдаад гэр орноо сүйрүүлэн, хүн оршин сууж амьдрахын аргагүй там болгоод хувиргасан зүйл байна уу? Харин ч эсрэгээрээ монгол орон жилээс жилд өнгө орон жавхаажиж байна, улам л орчин үежиж байна. Байдал ийм байсаар атал үргэлж чавганцын явган хэрүүл өдөж монголчуудын том үйлсийг жижигрүүлж, дандаа л болохгүй бүтэхгүй гэсэн муу амлахаа одоо болимоор юм. Залхдаггүй юмуу? Монголчуудын үйлс хазайж л байвал бах тав нь ханах маягтай, айн?
болж байгааг нь болж байна, болохгүй байгаад алдаа дутагдлыг нь хэлэх нь зүйтэй. Хэт хөөсрүүлээд байхаар зөв буруу гарцаа олохоо больчих тал бий.. Ер нь тэгээд явж явж шудрага байх тухай л юм даа.. Шудрага байх гэдэг үгийн утгыг манайхан ч үнэн утгаар нь алдагдуулсан.
... Хаана эмх замбараагүй , бохир заваан байна тэнд жоом , бясаа үржиж хавь орчныг бузарладаг гэдгийг хүмүүс мэддэг . ... Улс орны дархлаа сулран доройтож , ард олон хөл толгойгоо олохгүй үймж бужигнан , Үнэн адлагдаж , Худал үүрллэсэн цаг үеийн дүйвээнээр эрх мэдэл, эд баялaгт шунасан , бузар сэтгэлт өш санагч ардчилсан хужаа Ц Элбэгдоржтонгууд , бээжин хужаа М Энхсайхантангууд , China Баярцогтонгууд , ерөнхий хулгайч Н Алтанхуягтангууд , олби оготно мэт З Энхболдтонгууд мэтийн ардчилсан хужаа , луйварчид урвагчид үржин олширч улс орны өнгөтэй өөдтэй бүхнийг харх шиг идэж устган , гэрэл гэгээтэй бүхнийг Баабардан харлуулж , , харийн гүрнүүдийн гар хөл болж , ард түмнийг аймшигт хүнд боолчлолд оруулахаар зүтгэдгийг , олон түмэн Ардчилалын хэмээх 20 иод жилд амь амьдралаараа мэдэрч ойлгох боломжтой болсон . ... Юу тарина , түүнийгээ хураана . ...
202.9.47.177 бичээд бгаарай чиний сэтгэгдэлийг унших дуртай бие биенээсээ суралцах нь их буян гэдгийн чамд амжилт хүсье
"Хонжоо хайгчдийн ертенц" -ее гэж, нэг иймэрхvv шив дээ?! "Идэж уугаад л, наргиж цэнгээд л, тайван унтаж амраад л... " ?! "Хеерхий дее, хvний нас сvvдрийг 120-с хэтрэхгvй" -ээр зохицуулчихсан нь тун оносон гэлтэй!
"Хүн бүрт хувь зохиол бий" нөхөр "хэнд ч" бас байгаа нь энэ байна. Харин бид түүнийг нь хулгайлчихлаа гэж гашуун үг бий..
Bro, Break a leg in your game today.
Эрдэм гарт, ухаан тархинд гэж үг бий. Ухаан буюу мэдлэгийг хүнээс хүнд түвэггүй дамжуулж болно. Харин эрдмийг хүн өөрөө л эзэмшинэ. Олон удаагийн уйгагүй хичээл зүтгэл, дасгал сургуулилтаар гэхүү дээ. Мах цус, булчинд шингэдэг болохоор тэр. Жишээ нь мундаг теннисчин эсвэл бөх хүний биеийн хөдөлгөөн тархины оролцоогүйгээр зөнгөөрөө ажиллаж чаддаг. Ингэж ажилладаг болгож сургасан гэсэн үг. Үүнийг бид чадвар гэж нэрлэдэг. Ийм чадвар эзэмшихийн тулд өөрөө хөлсөө урсгах хэрэгтэй. Эрдэм үүнтэй яг адилхан. Эрдэм гэдэг нь англи хэлний function буюу манайхны ярьдаг функц. Эрдэм, чадвар хоёрыг адилтгаж ярих нь элбэг. Functionality / capability. Санаа нь ижил. Эрдэм гэдэг ойлголтыг математикт илүү явцуу утгаар тодорхойлдог. Олонлогуудын хоорондох харьцаа. Ингэхдээ орцын утгуудад гарцын цорын ганц утга харгалзана гэж тодотгодог. Жишээ нь 5 дээр 4 нэмэхэд хариу нь 9 гарна, үүнээс өөр ямар ч хариу гарвал буруу. Эсвэл 7 дээр 2 нэмэхэд хариу нь 9 гарна. Энэ жишээнд 5 ба 4, эсвэл 7 ба 2 бол орцын олонлог. Энэ хоёр тохиолдолд гарцын олонлог нь 9 байна. Орцын өөр өөр утгуудад гарцын ижил утга харгалзаж болж байна. Орц нь тодорхой бол гарцыг (хариуг) урьдчилан хэлж болж байна. Энэ бол функционал хамаарал буюу эрдэмлэг хамаарал. Хэрвээ би жишээ нь зоос орхилоо гэхэд хэдэн удаа тоогоор, хэдэн удаа сүлдээр буухыг урьдчилан хэлэх боломжгүй. Энэ бол функционал бус хамаарлын жишээ. Эрдэмтэй чулуу гэсэн ойлголт бий. Жишээлбэл ийм чулуу нь бороо орохын өмнөхөн өнгөө хувиргах ч юмуу хөлрөх ч юмуу авир гаргана. Бороо орохыг урьчдилан хэлж, анхааруулж байна гэсэн үг. Энэ бас л эрдэмлэг харьцааны жишээ. Тэгэхлээр олон салаа утгагүй, тодорхой, ончтой хамаарлыг эрдэм гэж нэрлэж байна шүү дээ. Байгалийн хуулийг бид энэ зарчмаар томъёолдог. Нийгмийн хуулийг ч мөн ялгаагүй. Тэгэхлээр байгууллагын функц буюу эрдэм гэдэг бол хариуг нь урьдчилан хэлэх боломжтой эд байна. Хууль ойлгомжтой, тодорхой, тогтвортой байх ёстой гэдэг нь бас л энэ санаа. Ийм нөхцөлд аливаа ажил ямарваа татлаа түлхээ, найраагүйгээр автоматаар хэрэгждэг болно. Үүнийг л эрхзүйн таатай орчин гэж хэлээд байгаа хэрэг. Харин нэг хүнд нэг янзаар, бас нэг хүнд өөр янзаар үйлчлэх юм бол энэ бол функц буюу эрдэм биш. Авилгал, хээл хахууль эндээс л үүснэ. Хөгжил чөдөрлөлөө, боомиллоо гээд яриад байгаа нь нөгөө айхтар авилгал чинь хувь хүний ухамсрын асуудал гэхээсээ илүү эрдэмлэг чанартай холбоотой ойлголт юм шүү дээ. Тиймээс хэн нэгнийг харааж ерөөснөөр энэ асуудал үгүй болохгүй, харин хуулийн ч бай, байгууллагын ч бай эрдэмлэг чанарыг дээшлүүлснээр энэ мэт авилгалын асуудал цэгцэрнэ.
Хүний бичсэн юмны араас цувруулаад 5 удаа сэтгэгдэл бичихийг солиорол гэдэг. Хэрэв сар болгон бичсэн 8-12 юм болгоны араас ингэж дагавал "дон шүгэлнэ" гэдэг. Яахав, намайг дагаад л байж бай. Чи өөрөө бие даан сэтгэх чадваргүйгээс хойш... Судлаач Х.Д.Ганхуяг.
Zorig gesen nuhur shig neg yumaa olon nurshihgui bol uuriin uzel bodloo uur busdiig haraaj zuhehgui ingeed bicheed baihad bolohgui yum alga
Саяхан эндхийн ТВ-гээр "The seven deadliest sins" гээд баримтад кино vзvvлж байнаа. Судлаачид нь асуудлыг их ерген енцгеер авч vзжээ. "Greed..." нь DNA-д байх тул яах вэ гэж байнаа?!
Хүний нас 70 хүч чадалтай нь 80. Харин тэдгээрийн ихэнх нь уй гашууд өнгөрөх бөлгөө гэж байдаг.
"Алдаж эндсэнээ эрэгцvvлэх боломж олгож л насны хязгаар тогтоосон" байх л даа?! "Манай vеийн баатрууд " ч цаанаа "vйл тамаа" vзэж суудаг байх шvv?! Угтаа енеех элдэв нунтаг тамхи энээ тэрээ чинь тэдэнд зориулагдсан юм бил ээ!
Заассс энэ нэг балай юм дандаа л балайр ч байх юм.Юун уйддаггүй дурак вэ.