sonin.mn

МОСКВА. /ITAR-TASS/. Оросын хүмүүнлэгийн гурав дахь цуваа Украины хилээр нэвтэрч, тус улсын зүүн өмнөд нутаг руу хөдөлж эхэлжээ.

Хүмүүнлэгийн цувааг хөдлөхөөс өмнө Украины хил гаалийнхныг болон Олон улсын Улаан Загалмайн Нийгэмлэгийн (ОУУЗН) төлөөлөгчдийг үзлэг хийхийг хэд хэдэн удаа хүссэн боловч тэд ямар ч тайлбаргүйгээр татгалзсан байна.

200 орчим ачааны машин бүхий цуваа хүнсний бүтээгдэхүүн, цахилгаан үүсгүүр, эм хэрэгсэл, дулаан хувцас, савласан ундны ус бүхий 2000 орчим тонн хүмүүнлэгийн тусламжийг Донбассын оршин суугчдад хүргэх юм.

Донбассын оршин суугчдад тусламж хүргэх Оросын хүмүүнлэгийн эхний цуваа наймдугаар сарын 12-нд Москва орчмын Наро-Фоминскаас Украины хилийн зүг хөдөлсөн билээ. 280 ачааны машин бүхий цуваа наймдугаар сарын 14-нд Орос-Украины хил дээр очсон боловч долоо хоног саатсаны дараа хил нэвтэрсэн юм.

Хоёр дахь цуваа есдүгээр сарын 13-нд хүмүүнлэгийн тусламжийг хүргэсэн бөгөөд Луганскийн оршин суугчид хүнсний бүтээгдэхүүн, цахилгаан үүсгүүр, эм хэрэгсэл, дулаан хөнжил авчээ.

Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг