sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төлөөлөгчид НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулганд оролцохоор 2014 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатараас мордоно. 
 
Ерөнхий ассамблейн ээлжит чуулганы үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд хэмжээний уулзалт, Хүн ам, хөгжлийн асуудлаарх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 29 дүгээр тусгай чуулган, Уугуул иргэдийн асуудлаарх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн өндөр түвшний бүгд хурал зэрэг олон улсын хэд хэдэн уулзалт, арга хэмжээнд оролцохоос гадна бусад улс, олон улсын байгууллагын тэргүүн нартай хоёр талын уулзалт хийхээр төлөвлөж байна.