sonin.mn

ТОКИО. /ITAR-TASS/. Украины нөхцөл байдалтай холбоотойгоор ОХУ-д нэмэлт хориг арга хэмжээ авахаа Японы Засгийн газар хойшлуулахаар шийджээ.

Токиогийн үйлдлийг Москва хэрхэн хүлээж авахыг ажиглах нь чухал гэж үзэж байгаа учраас хойшлуулах шийдвэр гаргасан гэж Японы нийслэл дэх эх сурвалжууд мэдээлсэн байна.

Гэхдээ тэдний мэдээлж буйгаар, нэмэлт хориг арга хэмжээг цуцлахгүй, харин хоригийг дараа зарлах аж.

Оросын санхүү болон эрчим хүчний салбарт нэмэлт хориг арга хэмжээ авах тухай урьд нь мэдээлсэн юм. Түүнчлэн Японд зорчихыг хориглосон хүмүүсийн жагсаалтыг өргөтгөх гэж байсан билээ.

АНУ болон Европын Холбооны байр суурийг харгалзан үзсэнээр нэмэлт хориг арга хэмжээ авах асуудлыг Засгийн газар шийднэ гэж Японы сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Хирошигэ Сэко мэдэгджээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг