sonin.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Дэлхийн эдийн засгийн форумын Эрдэс баялаг, уул уурхайн салбарын захирал хатагтай Жилиан Дэвидсоныг хүлээн авч уулзлаа.  

Дэлхийн эдийн засгийн форум, Монгол Улстай үр бүтээмжтэй хамтран ажилласаар ирснийг тэмдэглэж энэхүү хамтын ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэх талаар санал солилцов. Тухайлбал, Давос хотноо жил бүр зохион байгуулагддаг Дэлхийн эдийн засгийн форум, Дубай хотноо болох Дэлхийн Эдийн засгийн форумын чуулга уулзалт болон 2015 оны зургадугаар сард Монголд болох Бизнесийн дээд хэмжээний уулзалтын талаар ярилцлаа.