sonin.mn

Засгийн газрын 34 дүгээр тогтоолын дагуу салбарын бүтэцийг боловсронгуй болгохын тулд Эрчим хчүний сайдын 94 тоот тушаал 2014 оны долдугаар сарын 17-ны өдөр гарч ЭХЯ-ны харьяа “Эрчим корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газрыг ЭХЯ-ны харъяа “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”  төрийн өмчит үйлдвэрийн газар болгож өөрчлөн зохион байгууллаа.

Ингэснээр Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн нь судалгаа, эрдэм шинжилгээний төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, эрчим хүчний зураг төсөл боловсруулахын зэрэгцээ урд нь Эрчим хүчний хөгжлийн төв ТӨҮГ-ын эрхэлж байсан норм нормативын хяналтын асуудлыг давхар эрхлэхээр болж өргөжлөө.