sonin.mn

ВАШИНГТОН. /NHK/. Украины аюулгүй байдлыг дэмжин сахиулахын тулд АНУ нэмэлт тусламж болгон 53 сая доллар өгөхөө амлажээ.

Өчигдөр Цагаан ордонд Украины Ерөнхийлөгч Петр Порошенкотой хэлэлцээ хийснийхээ дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама  тусламж үзүүлэх болсноо мэдэгдэв.

Обама Оросыг Украины халдашгүй дархан эрхэд халдсан хэмээн буруушааж, АНУ-аас Орост нэмж хориг арга хэмжээ авахаа мэдэгдсэн байна. Украины мөргөлдөөнийг дипломат арга замаар шийдэх талаар бусад улстай хамтран ажиллахаа АНУ-ын  Ерөнхийлөгч онцлон тэмдэглэсэн байна.

Украины аюулгүй байдал, эдийн засгийг сайжруулахаар АНУ нэмэлт тусламж үзүүлэх болсноо Обама мэдэгджээ. Тусламжийн хүрээнд Украины зүүн бүс нутагт дахь оршин суугчдад хоол хүнс зэрэг хүмүүнлэгийн тусламж болон цэргийн тусламж үзүүлэхээ Цагаан ордны албаны хүмүүс мэдээлэв.

Порошенко АНУ-ын тусламжид талархсанаа илэрхийлж, гал зогсоох дэглэм жинхэнэ энх тайван байдал тогтооно гэдэгт Украин улс найдаж байгааг илэрхийлжээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг