sonin.mn

Дэлхийн худалдааны төвд халдсан хэрэг явдлыг тойрсон "хуйвалдааны онолууд"- ын талаар энд ярихгүй, энэ тухайд сүүдэр ший, ном хэвлэл, бусад материал хангалттай бий. Сливерстейн даатгалаас 4,57 тэрбум ам.долларын нөхөн төлбөр авсныг л хэлье.

Рокфеллерийн пүүс компаниудаас хамгийн их сонирхол татсан нэгэн компани бол Тишманн Констакшн Корпорэйшн (Tishmann Construction Corporation) юм. Анх 1898 онд байгуулагдсан гэр бүлийн жижиг компани дээшилсэн юмгүй явсаар 1960-аад оныг хүргэжээ.

Харин Рокфеллер хамтран ажиллах болсноор байдал эрс еөрчлөгдөж АНУ-ын хамгийн том компаний нэг болов. Ингээд цаашдаа Тишманн Рокфеллерийнх үл хөдлөх хөрөнгийн аврагуудын бүх байшин барилгыг барих болсон байна.

Тухайлбал, Bank of America Tower (Америкийн банкны цамхаг), Goldmann Sachs New World Headquartier (Гольдманн Саксын Шинэ дэлхийн гол байр), World Trade Center (дэлхийн худалдааны төв) гэх мэт.

Рокфеллерийнхний төлөвлөж хэрэгжүүлсэн, дэлхий даяар тарсан (германд ч бий) тоо томшгүй цогцолбор барилгуудын олонх нь Тишманн Спайер (Tishman Speyer) компанийн харьяанд байдаг, дийлэхнийг нь Рокфеллерийнхэн эзэмшдэг. Жишээлбэл, тэдгээрийн тоонд Крайслерын төв (Chrysler Center), Рокфеллерийн төв (Rockeffeler Center) ч багтана.

Эдгээр барилга байгууламжаас Дэлхийн худалдааны төв (world trade center) хамгийн сонирхолтой санагддаг юм. ДХТ-ийг 1966-1973 онуудад Тишманн барьжээ. Рокфеллерийн Чэйз Манхэттэн банк (Chasе Manhattan Bank) энэхүү цогцолборыг санхүүжүүлсэн байна.

Хоёр цамхаг (Twin Tower- Ихэр цамхаг) нийтэд "Дэвид", "Нельсон (ах дүү Дэвид Рокфеллер, Нельсон Рокфеллер нарын нэрээр) хэмээн нэрлэжээ. "Энэхүү төслийн захиалагч нь Нью -Йоркийн боомтын захиргаа (New york Port Authority) гэгддэг боловч түүний ард гол ах дүү Рокфеллерүүд-Дэвид Нельсон хоёр байсан юм" хэмээн Википеди (Wikipedia)-fl бичжээ.

Рокфеллерүүд боомтын захиргаатай ямар холбоо сүлбээтэй байсныг миний бие хэлж мэдэхгүй ч чухамдаа тэд л байсныг мэдэж ядах юмгүй. 2001 оны 7 дугаар сарын 24-нд (ДХТ -д террорист халдпага хийхээс 7 хоногийн өмнө тэрбумтан Ларри Сливерстэйн (Lary Silvstein)-iMH Silverstein Properties компани"'Дэвид", "Нельсон" 99 жилээр түрээслэн авчээ.

Тэрбээр цамхагуудыг болзошгүй аливаа хохирлоос сэргийлж ер бусын өндөр ханшаар даатгуулсан байв. Сливерстейн нь Хэнри Киссинжертэй дотно нөхерлөдег бол Киссинжер нь Давид Рокфеллерийн сайн найз болно. Тэд Бильдбергийн олонх уулзалтад хамт оролцжээ.

2001 оны 9 дүгээр сарын 11 нд хоёр онгоц Дэлхийн худалдааны төвийн "Дэвид"- "Нельсон" хоёр цамхаг руу нисч ирж мөргөв. Үүний улмаас цамхагууд нурж унасан нь барилгачдын дахин дахин мэтгэж байсан хийгээд статик (барилгын инженерийн ухааны нэг салбар)-ын бүхий л ном журмаас гажсан явдал болжээ.

Цамхагууд нурж унахдаа 2,600 хүний амийг аван одов! Дэлхийн худалдааны төвд халдсан хэрэг явдлыг тойрсон "хуйвалдааны онолууд" -ын талаар энд ярихгүй, энэ тухайд сүүдэр ший, ном хэвлэл, бусад материал хангалттай бий. Сливерстейн даатгалаас 4,57 тэрбум ам.долларын нөхөн төлбөр авсныг л хэлье.

Үүнээсээ тэрээр 99 жилийн үлдсэн хугацааны түрээс (нэлээд өндөр) төлсөөр байх юм. АНУ-д тун удалгүй үл хөдлөх хөрөнгийн аварга том хөөс хагарна, тэр нь Нью-Йорк Сити-д албан байрны түрээсний хөлсийг удаан хугацаагаар унагана гэдэг нь баримт нотолгоотой нөхцөлд Рокфеллер-Киссенжер-Сливерсейн нарын гурвалсан холбоо надад сонин санагдаж байгаа юм.

9 сарын 11-ний халдлагтай холбогдсон өөр нэг сонин зүйл байгаа. Гэхдээ энэ тухай номынхоо дараагийн хэсэгт өгүүлнэ. Дэвидийн ах Нельсон Рок-феллер (Nelson Rokefeller) (1908-1979) томоохон худалдаа, аж үйлдвэрийн эзэн, улс төрч хүн бөгөөд АНУ-ын дэд ерөнхийлөгч (1974-76) болж явсан удаатай.

Гэр бүлийнхээ олон гишүүний нэгэн адил тэр ч мөн орчин үеийн урлагийн мүзей (Musseum of Modern Art) -н захирал байсан ба 1947 онд IBEC -Хөдөө аж ахуйн концерн байгуулсан нь Латин Амеркит өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулж байв.

Лоүренс Рокфеллер (laurance Rokefeller) (1910-2004) бусад олон пүүс компаний зэрэгцээ мөн ITEK концерныг байгуулж, Макдонель (МС Donnel) -д нисэх онгоцны (DC онгоцнууд) концерноо байгуулахад нь санхүүжүүлж байв. Винтроп Рокфеллер (Winthrop Rokefeller) (1912-1973) Арканзасын нөлөө бүхий улс терч, бизенсмен байсан бөгөөд мөн Вильям-бүрг (Williamburg) -ийн хүн судлалын мүзейг бариулжээ.

Дэвид Рокфеллер (Davis Rokefeller) нь домог болсон таван ах дүүсийн хамгийн бага нь бөгөөд 1915 онд төрсөн, эдүгээ нас өндөр болсон ч өнөө хүртэл эзэнт гүрнээ удирдаж байна. 1960-1981 онд тэрээр дийлэнх хэсэг нь тэдний гэр бүлийн өмч болох Чэйз Манхэттэн банк (Chase Manhattan Bank) -ийг удирдаж байв. Тэрээр эл банкийг дэлхийн хамгийн том банк болгосон хүн юм.

Түүнээс гадна тэрээр олон жил Белдербергийн тэргүүлэгч гишүүн явсан ба 1975 оноос гадаад харилцааны зөвлөл (Concil on Foreign ReaItions) -ийн ерөнхийлөгчөөр ажиллаж буй. Тэрбээр өөр бусад хэнээс ч илүү АНУ-ын бодлогыг сүүлийн 40 жилийн турш төлөвшүүлж, тодорхойлж байсан хүн болно.

Рокфеллерийн клан өөрийн хөрөнгөөр маш олон их сургууль үндэслэсэн бөгөөд АНУ-д буй Харвард (Harvard) Принстон (Princeton), Cтэнфорд (Stanford), Коламбиа (Соlumbiа), Иель (Yale) зэрэг цөөн заримыг дурдаж болно. Тэдэнтэйгээ өнөө хүртэл нягт холбоо харилцаатай байдаг.

Мөн 1901 онд Манхэттэний зүүн эргийн дээд биенд (Uper East Side) өөрийн Рокфеллерийн их сургуулийг ч байгуулжээ. Европт Лондоны их сургуулийн коллеж (University College London), Лондонгийн эдийн засгийн сургууль (London School of Economics), Гөттингений их сургууль (Universitaet Goettingen) (германд) Рокфеллерийнхэнд ойр байдаг хүрээлэнгүүд харъяалагддаг.

Дашрамд дурдахад Германы Геттингений их сургуульд Ж.П Морган суралцаж байв. Энэ их сургуульд Рокфеллерийнхэн математикийн хүрээлэн байгуулж санхүүжүүлжээ.

Энэхүү нягт хичээнгүй гэр бүл дэлхийн газрын тосны зах зээлийн томоохон хэсгийг өөрийн мэдлийнх хэмээн зарлах эрхтэй, өрнийн ертөнцийн хамгийн том шатахуун түгээгүүрийн газрын сүлжээг эзэмшдэг, АНУ-ын хамгийн том гурван банкинд ихээхэн хувь эзэмшдэг, АНУ-ын хамгийн том гурван банкинд ихээхэн хувь эзэмшдэг, бас олон тооны дунд, их сургууль, мүзей, шинжлэх ухааны байгууллагуудыг санхүүжүүлдэг, тиймээс ч тэндээ зонхилох эрхтэй гэдгийг эцэст нь тэмдэглэх байна.

Түүний дээр Рокфеллерийнхний харьяанд Манхэттэний томоохон хэсэг байдаг. Тэд НҮБ-д ихээхэн нөлөөтэй, Баэер (Bayer), БАСФ (BASF), Ж.П Морган Чэйз (JP Morgan Chase), Сити банк Грүпп (Citibank Group), АНУ-ын холбооны нөөцийн банк (FED)-аар дамжин Ротшильдынхантай шууд холбоотой.

Энэ гэр бүлийн дуртай юм нь евгеник болно.

Гаднаа бол урлагийг тэтгэн гялалзаж, өөрсдийгөө олон нийтэд нигүүлсэнгүй үйлстэн, хүмүүний анд хэмээн дуртайяа зарлаж явахдаа тэд дотроо бол ёстой л хөх инээд нь хүрч явдаг байх даа!

Жэкил аралд аялсан нь
Жэкил арлын клүбийн гишүүн бусад хүн юу болсон бол доо хэмээн Та өөрөөсөө асууж байв уу? Ротшильдынхон, Рокфеллерийнхэн шиг болсон нь юу байхав.

Тэнд Ж.П.Морганы (JP. Могgan)-ны хамтран хувь нийлүүлэгч гурван хүн Хэнри П.Дэвисон (Henry P.Davison), Чарльз Д.нортон (Charles D.Norton), Бенжамин Стронг (Benjamin Strong ) нар байсан, тэднийг орхиж болно гэж бодно. Мөн сан хөмрөгийн газрын захирал Эндрю Абрахам Пайат (Andrew Abraham Piat) ч ялгаагүй.

Харин дараах хүмүүс л чухал. Ротшильдынхны төлөөлөгч Паул М.Варьбүрг (Paul M.Warburg), Рокфеллерийнхний төлөөлөгч Фрэнк А.Вандерлип (Frank A.Vanderlip) нар Дараа нь гэрийн эзэн Ж.П. Морганы өөрөө, мөн хувийн вагонтой сенатч Нельсон Олдрич (Nelson Aldrich) нар. Хамбүрг банкны хувь нийлүүлэгч хэвээр байв.

Тэрээр Нина Ж.Лоэб (Nina J.Loeb)-тай гэрлэж, Күн, Лоэб энд Ко (Kuhn, Leob & Company) банкны захирал, дараа нь 1910 оноос хойш эдүгээ цагийн АНУ-ын дөрөв дахь том банк болох Вэлс Фарго (Wells Fargo) -гийн захирлын алба хашиж байв.

АНУ-ын холбооны нөөцийн банкийг үндэслэн байгуулах хэрэгт оролцсоныхоо дараа тэрбээр 1914 онд захирлуудынх нь нэг болжээ. Банкны эзэн Жэкоб Шифф (Jacob Schiff) түүнээс Wells Fargo-гийн захирлын албыг хүлээж авчээ. Шифф бол 1907 онд сэтгэл догдлуулсан үг хэлж Холбооны нөөцийн банк (FED) -ны тулгын чулууг тавьсан хүн бөлгөө.

Тэрбээр: "Хэрвээ бид зээл босгох асуудлыг өргөн хүрээнд хянах эрх мэдэлтэй төв банктай болохгүй л бол энэ улс орон мөнгөний түүхэд хамгийн хурц, хамгийк гүн гүнзгий хямрал бачимдалд автагдах болно" гэжээ.

Паул Варбүрг 1921 онд шинэхэн байгуулагдсан Гадаад харилцааны зөвлөлийн захирал болж 1932 онд насан эцэслэх хүртлээ ажилласан байна. Түүний өвөг дээдэс XVII зуунд Италиас Германд цагаачлан ирж Вестфалийн Варбүрг хотноо суурьшиж хотын нэрээр овоглох болсон байна. XVIII зуунд Варбүргийнхэн Алтона (Хамбүргийн дүүрэг) руу нүүжээ.

FED -ийн удирдлагын нэг гишүүн асан, Паулын дүү Феликс Варбүрг нь Жэкоб Шифф, Терезэ Лоэб Шифф нарын охин Фрида Шиффтэй гэрлэсэн байна. Ийм байдлаар Варбүргийнхан Лоэбийнхэн, Шиффийнхэн нэгэн том гэр бүлд багтаж байсан учир эл гурван гэр бүлийн хэд хэдэн гишүүн өөр хоорондоо гэрлэсэн байв.

Паул, Феликс нарын удаах дүү Макс М.Варбүрг (Max M.Warburg) нь нэлээд жил Ротшильдын албанд Парис, Лондонд ажиллаад 1893 онд Хамбүргтээ буцан ирж гэр бүлийн M.M.Warburg & Сов банкиндаа оржээ.

Отгон дүү Эби Варбүрг (Аbу Warburg) хэмээгдэгч Абрахам Мориц нь банкны ажил эрхлэхийг хүсээгүй байна. Тэрбээр урлаг судалж, одон зурхай оролдож, маш олон ном судар цуглуулж, түүгээрээ сүүлд Варбүргийн соёл, шинжлэх ухааны номын сан байгуулжээ. Тэрбээр мөн Лондоны Варбүргийн хүрээлэн (Warburg Institute) -г үндэслэгч юм.

Энэ гэр бүлийн Герман дахь салаа нь Америкт буй садан төрлийнхөө адилаар бүтэлтэй явж иржээ. Варбүрг банкны зэрэгцээ Хамбүргийн коммерц-үнд-Дис-конто- банк (Commerz-und- Dis-conto -Bank), өнөөгийн Коммерц банк (Commerzund) (өнөөгийн Германы хоёрдахь том банк) -ны томоохон хувийг эзэмшиж байв.

Макс Варбүрг 1925 онд дэлхийн хамгийн том химийн концерн болох Будгийн аж үйлдвэрийн нийгэмлэг (IG Fabren) -ийг үндэслэсэн бөгөөд хожим нь энэ концерн нацистуудын эдийн засгийн гол хөдөлгөгч хүчний нэг болсон билээ. 1938 онд Варбүргийнхэн АНУ-д цагаачлан гарахад хүрчээ.Макс нь 1946 онд Нью-Йоркт нас барсан байна.

Түүний хүү Эрик М.Варбүрг (Eric M.Warburg) Германд буцаж ирсний дараа энэ гэр бүл банкинд байсан өмчөө эргүүлэн авсан байна. Мөн Коммерц банкны хувиа ч бас эргүүлж авсан байх магадлалтай. Өнөөдөр Варбүрг грүппд М.М Варбүрг энд Ко (М.М Warburg & Co) Халлбаум банкны гэр бүл (Bankhaus Hallbaum), Лоэбекке
банкны гэр бүл (Banlhus Loeb-beckeX Пламп энд Ко банкны гэр бүл (Marcard, Stein & Co) болон гадаадад буй хэд хэдэн хөрөнгө оруулалтын компаниудад буй хувь эзэмшил нь багатана.

Түүнээс гадна Варьбүрг нь Швейцарийн хамгийн том Швейцарийн холбооны банк (UBS-Union bank of Switzerland) -ны банкны гол эзэмшигчдийн нэг бөгөөд эл банк 2003 он хүртэл UBS-Warburg хэмээн нэрлэгдэж байсан юм.

1988 оноос хойш Атлантик Бриж (Atlantic BRIDGE) байгууллагаас Эрик М.Варбүрг (Eric M.Warburg)-kWH шагналыг бий болгон "Атлантыг дамнасан түншлэлд Германы байр суурийг бататган бэхжүүлэх үйлс" -т хувь нэмэр оруулсан хүмүүст олгодог болжээ.

"Атлантын гүүр"-нь Гадаад харилцааны зөвлөл (CFR) -ийн бүрэлдэхүүн хэсэг юм. Эл байгууллага нь мөн л Гадаад харилцааны зөвлөлийн гишүүдээс бүрдэж байдаг, НУ, Германы банкууд болон эдийн засгийн элитүүд түүнийг санхүүжүүлдэг юм. Энэ холбооны 2002 оны лобби хийсэн ажиллагааг Аренд Өткер тайлбарлаж бичихдээ: "АНУ -ыг 200 гэр бүл захирч байдаг, бид тэдэнтэй харилцаа холбоотой байхыг хүсч байна." гэжээ.

Эрик М.Варбүргийн шагналаар өнөөг хүртэл шагнагдсан хүмүүсийн дотор Ангела Меркель , Кондолийза Райс, Жорж В.Бүш, Хэнри/ Киссенжер нарын зэрэг хүмүүс байна. Фрэнк А.Вандерлип (Frank A.Vanderlip 1864-1937) 1909-1919 онд томоохон хувийн рокфеллерийнхэн эзэмшдэг, сүүлд Сити банк болсон Нью Йоркийн Нэшнл Сити банк (National City Bank) -ны дэд ерөнхийлөгч, ерөнхийлөгч байв.

Түүнчлэн тэрбээр бусад олон үйлдвэр, аж ахуйн газар (nation bank of commerce, Farmers'Loan & Trust Company of New York, Riggs National Bank of Washington, Union Pacific Railroad)-biH хувь эзэмшигч болно.

Тухайн үеийн хамгийн нэр нөлөөтэй улс төрч байсан Нельсон Олдрич (Nelson Aldrich) 1915 онд Нью Йрокт нас нөхчсөн. Охин Эбби Олдрич нь бага Жон Д.Рок-феллертэй гэрлэсэн бөгөөд ач хүү Нельсон Олдрич Рокфеллер нь Рокфеллерийнхний гэр бүлийн өнөөгийн тэргүүн Дэвид Рокфеллерийн ах бөгөөд Нью Йрок хотын захирагч байсан, мөн Рүзвельт, Трүмэн, Эйзенхауэр, Никсон нарын засгийн газруудад янз бүрийн албан тушаалд ажиллаж байв.

Тэрбээр АНУ-н ерөнхийглөгч болох гэж гурван удаа үзээд 1974 онд Жеральд Фордын үед Жорж Бүшийг ялж "дөнгөж" дэд ерөнхийлөгч ч болж чаджээ. Тэрээр 1979 онд нас баржээ.

Эбби Олдричийн дүү Винтроп Олдрич нь сүүлд Ж.П.Моргантай нийлсэн Чэйз Нэшнл банк (Chase National Вапк)-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад дараа нь Лондонд элчин сайдаар сууж байв.

Геттинген (Германы)-ий их сургуульд суралцаж байсан Жон Пьерпонт Морган (J.P.Morgan) ыг өндөр гуалиг биетэй, сүр жавхлантай хүн байсан гэдэг. Тэрбээр дэгжин гоё юманд дуралдаг байжээ.

Урлагийн бүтээл, завь онгоц, элдэв сонин хачин юмс цуглуулдаг, өдөрт доод тал нь 12 ширхэг Хаванагийн (күба) навчин тамхи татдаг байжээ. Мэдисон авенью дахь түүний байшин цахилгаан гэрэл тавьсан Нью Йрокийн анхны барилга байв. Учир нь тэрээр Никола (Nicola Tesla) , Томас Эдисон (Thomas Edison) хоёрыг санхүүжүүлдэг байсан хүн билээ.

Эрчим хүчний хамгийн том үйлдвэрлэгч Женерал Эликртик (General Electric) -ээр зогсохгүй төмөр замын 25 шугам түүний мэдэлд байсан юм. Тэрээр 1913 онд ерөнхийлөгч Вильсон Холбооны нөөцийн сангийн тухай хууль (Federal Reserve Act) -д гарын үсэг зурахаас 9 сарын өмнө нас нөгчжээ.

Түүний хүү бага Ж.П.Морган (J.P.Morgan Jr.) эцгийн энд хүрэхгүй хүн байв. Тэрбээр гэр бүлийн эзэнт гүрэн өвлөж аваад дэлхийн нэгдүгээр дайны үед англичууд, францчуудыг санхүүжүүлж байв. Сүүлд дарангуйлагч Муссолинд өгөөмөр их зээл олгож байв.

Гэхдээ тэрээр 1933 оны банкны зохицуулалтын хуулиар банк нь гурван хэсэг болж задрахад саад хийж чадаагүй бөгөөд тэдгээрээс хамгийн том нь болох Морган Стэнли (Morgan Stanly) сүүлд рокфеллерийн банктай нийлж Морган Чэйз (Morgan Chase) болжээ. Бага Ж.П.Морган (J.P Morgan Jr.) хүн амьтны нүдэнд нэг их өртөөд байдаггүй ч маш сайхан амьдарч буй.

Эх сурвалж: "Хөх толбо" сонин