sonin.mn

Улстөрч хүний хөрвөх чадвар үнэхээр гайхалтай аж. Өчигдөрхөн л гэхэд Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөх ёслолын үеэр УИХ-ын гишүүн хатагтай Д.Арвин намаа төлөөлөн ирсэн харагдсан.

Гэхдээ тэрбээр угшлаа мартаагүй бололтой МАН болон МАХН-ын гишүүд, удирдлагуудтай их л дотно яриа өрнүүлж байх юм. Нэгэн цагт гишүүнийх нь батлахыг өвөртөлж явсан на­мынхаа нөхөдтэй элдвийг хөөрөлдөж зогсох эрхэм гишүүнийг зарим хүмүүс “Намаа хаяж, батлахаа сольчихоод ингээд явж байхаасаа ичдэггүй юм байхдаа” хэмээн шивэр авир хийцгээж байсныг нуух юун.

Нөгөөтэйгүүр АН-ыг тө­лөөлөн ганцаараа ир­сэн УИХ-ын эрхэм ги­шүүн жирийн иргэдийн дунд байхаасаа “эмээж”, тан­химынхаа нөхөд болон бусад намын удирдлагуудыг бараадсан ч юм билүү хэн мэдлээ.

Эх сурвалж: