sonin.mn

Гадаад харилцааны яам­­наас өчигдөр мэдэгдэл гаргалаа.

Энэхүү мэдэгдэлд Иракийн хэт даврагч "Хали­фын вант улс" бүлэг­лэлийн террорист бүлэг­лэлийн үйл ажиллагааг тас­лан зогсоохыг зүйтэй хэ­мээн үзэж буйгаа илэр­хийлж, терроризмын эсрэг явуулж буй олон улсын үйл ажиллагааг байнга дэмжинэ гэдгээ илэрхийлсэн байна.

Тус мэдэгдэлд "Монгол Улс Ойрхи Дорнодын бүс нутгийн аюулгүй байд­лыг хангахад анхаарч ирсэн орны хувьд Ирак Ле­вантын Лалын улс хэмээх террорист бүлэглэлийн үйл ажиллагааг таслан зог­­соох нь зүйтэй гэж үзэж, 2014 оны есдүгээр са­рын 15-ны өдөр Парис хот­ноо болсон Иракийн энх тай­ван, аюулгүй байдлын асуудлаарх олон улсын бага хурлын үр дүнг сайшааж байна.

Олон улсын хамтын ний­гэмлэгийн гишүүн орнууд энэхүү асуудлыг НҮБ-ын дүрэм, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс терро­ризмтэй тэм­цэх талаар гар­­гасан тог­­тоолуудын дагуу НҮБ-ын Ерөнхий Ассемблейн хуралдаанаар цаг алдалгүй, нухацтай хэ­лэлцэж иж бүр­нээр шийд­вэрлэхийг уриалж байна” гэв.

Эх сурвалж: