sonin.mn

МОСКВА. /ITAR-TASS/. Канадаас Орост авсан хориг арга хэмжээ хариугүй өнгөрөхгүй гэж Оросын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков лхагва гарагт хэлсэн байна.

Орост нэмж авсан Канадын хориг арга хэмжээг судалж үзэх ба энэ хүлээн зөвшөөрөх аргагүй арга хэмжээг зүгээр өнгөрүүлэхгүйгэж тэрбээр хэлсэн байна. Канадын эрх бүхий хүмүүс Орост хориг арга хэмжээ авсныг Украины Ерөнхийлөгч Петр Порошенкогийн айлчлал дөхөж байгаатай холбогдуулан "дүр исгэхийн тулд" хийсэн алхам гэж үзэж байгаагаа С.Рябков хэлсэн байна.

Стивен Харперийн дэглэм Украины Ерөнхийлөгчийн Оттавад хийх айлчлалын төлөө ийм оролдлого хийсэн нь их буруу зүйл боллоо, бид бүгдийг анхааралдаа авч, дүгнэлт хийх болно хэмээн тэрбээр хэлсэн байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг