sonin.mn

Улсын төсвийн 223,2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Ховд аймгийн Буянт сумын эрүүл мэндийн төвийн их засвар хийгдэж, 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр шинэ байрны нээлтээ хийлээ.

Их засварын ажлыг Ховд аймгийн Жаргалант сумын н.Батбаяр захиралтай “Авга ач нар” барилгын компани 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн гүйцэтгэж, 2014 оны 09 дүгээр сарын 01-нд улсын комисст хүлээлгэн өгчээ.

Энэхүү улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барилгын дээвэр, халаалтын зуух, цэвэр бохир болон халаалтын шугам, бүх хаалга, цонх, цахилгааны монтажийг бүрэн шинэчилсэн. Эрүүл мэндийн төвөөс дотоод нөөц бололцоогоо ашиглан эрүүл мэндийн төвийн ор, шүүгээ, матрас, зөөлөн эдлэлийг шинэчилсэн байна.

Мөн орон нутгийг хөгжүүлэх сангаас эмнэлгийн гал тогоонд буузны жигнүүр, хоолны цахилгаан тогоо, плитка, 5 литрийн ус буцалгагч зэрэг гал тогооны хэрэгслээр хангасан бөгөөд эрүүл мэндийн төв их засварт орсноор эмч, эмнэлгийн ажилчдын тусламж үйлчилгээ үзүүлэх  үйлчлүүлэгч, хэвтэн эмчлүүлэгчид  эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах таатай  орчин бүрдэж байна.