sonin.mn

СТОКГОЛЬМ. /NHK/. Шведийн сонгогчид аж байдал болон боловсролыг сайжруулна гэж амласан сөрөг хүчнийг дэмжсэн байна.

Ням гарагийн ерөнхий сонгуулиар зүүний төвч үзэлтэй Социал-демократ нам болон тус намын хамтран зүтгэгчид нийт 158 суудал авч ялжээ. Аядуу үзэлт намаар удирдуулсан барууны төвч эвсэл 142 суудал авсан нь тодорхой болсны дараа Ерөнхий сайд Фредерик Рейнфельдт огцрохоо мэдээлсэн байна.

Рейнфельдтийн удирдлага дор найман жил үйл ажиллагаа явуулсан Шведийн Засгийн газар эдийн засагт, тухайлбал, татварыг багасгахад анхааран ажиллажээ. Харин сөрөг хүчин баян, ядуугийн ялгааг багасгаж, ард түмнийхээ аж байдлыг болон боловсролыг сайжруулна гэж амласан.

Сонгуулийн дүн гарсны дараа Социал-демократ намын удирдагч Стефан Лофвен  баярласан сонгогчдодоо, Шведийн ард түмэн өөрчлөлтийн төлөө саналаа өглөө гэж хэлжээ.

Хэт барууны үзэлт Шведийн ардчилсан нам  49 суудал авч парламентын гуравдагч том нам болж байна. Тус нам Сири, Ирак болон бусад улсаас цагаачлагчдыг хязгаарлах хүсэлтэй байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг