sonin.mn

НҮБ. /ITAR-TASS/. Украины зүүн нутгийн мөргөлдөөнийг зохицуулах, гал зогсоох дэглэмийг сахиулахын тулд нээлттэй яриа хэлцээгээ үргэлжлүүлэхийг Москва болон Киевт НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мүн уриалж байна.

Зарим нэг зөрчлийг эс тооцвол Украины зүүн нутагт гал зогсоох дэглэмийг ерөнхийдөө сахиж байгаа бөгөөд Орос, Украин хоорондын хэлэлцээг үргэлжлүүлэх нь зүйтэй юм гэж тэрээр хэлсэн байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг