sonin.mn

Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва Сон­гино­хайрхан дүүрэг буюу УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн иргэдийг төлөөлөн парламентад сон­гогдсон билээ.

Тэрбээр сая­хан тойргийнхоо дунд сур­гуулийн удирдлагуудтай уулзаж, зовлон жаргалыг нь сонсож, боловсролын сал­барын шинэчлэлийн та­лаар ярилцсан. Түүнч­лэн энэ үеэрээ сонгино­хайр­ханчуудын амьдрал ахуйд бага боловч нэмэр болох үүднээс нэгдүгээр ангийн сурагчдын хичээ­лийн дүрэмт хувцсыг үнэ төлбөргүйгээр олгохоор болсноо багш нарт нь дуул­гасан юм.

Зарим хүн энэхүү үйлдлийг нь “Нэг той­рогт гурав дахь удаагаа ялалт байгуулсан түүний хувьд энэ зэргийн бэлэг байхаас яах вэ” хэмээн их атаархангуй ярьж байна лээ.

Юутай ч “Юмтай хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү...” гэгчээр Шадар сайдын буянаар цөөнгүй өрх нэг хүүхдийнхээ дү­рэмт хувцсыг үнэгүй авч бай­гаадаа сэтгэл хангалуун байгаа байлгүй.

Эх сурвалж: