sonin.mn

Өнгөрсөн мягмар гарагт Афганистаны Кабул хотод НАТО-гийн гурван албан хаагч тэсрэх бөмбөгөнд өр­төж нас баржээ. Болсон явдлын дараа Кабул дахь энхийг сахиулагчид онцгой байдал зарлаж, өөр газар халдлага бо­лохоос сэ­рэм­жилсэн бай­на.

Афганы армийн тө­лөөлөгч Забиулла Мужахид “Гадны хүчнийхний эсрэг зохион байгуулалттай халд­лага явагдсан. Үүнийг АНУ-ын ЭСЯ-нд халдах гэ­сэн үйлдлийн эхний оролд­лого гэж хэлж болно” гэжээ.

Үнэхээр ч дэлбэрэлт АНУ-ын ЭСЯ-ны гадна талд бол­сон юм. Нас барсан алба хаагчдын ар гэрийнхэнд АНУ-ын Батлан хамгаалах яам албан ёсоор гашуудлын хуудас илгээжээ.

Эх сурвалж: