sonin.mn

Хууль зүйн яам харьяа байгууллагуудынхаа дунд Эрх чөлөөтөй Монгол хүн аяныг зохион байгуулж, нийт албан хаагчдынхаа саналаар нэг өдрийн цалингаа буяны үйлд зориуллаа.

Үйл ажиллагаа явуулах өөрийн гэсэн барилга байгууламжгүй болоод буй Түлэнхийн төвийн өдөр тутмын үйл ажиллагаанд бага ч болов дэмжлэг үзүүлнэ байх хэмээн итгэж дээрх санаачилгыг өрнүүлжээ. Өнгөрсөн бямба гаригт Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр Түлэнхийн төвийн төлөөлөлд ХЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга албан хаагчдын нэг өдрийн цалингаас бүрдсэн хандивыг хүлээлгэн өгөв.

Б.Туул

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг