sonin.mn

Энэ жил ургац сайн байгаа учир тариаланчид ургацаа борлуулах тал дээр ихэд анхаарч эхэллээ. ҮХААЯ, тариаланчид нэг тонн ургацын үнэ дээр тохиролцохгүй маргаж, яамнаас нэг тонныг 400, 000 төгрөг байхаар тогтоосонд тариаланчид дургүйцэн үнэ чөлөөлөх шаардлага ч тавьж байна.

Улсын хэмжээнд энэ жил 206565 тонн ургац хураан авах тооцоотой байгаа. Одоогийн байдлаар ургацын 10,5 хувийг хураан аваад байгаа ч цаг агаарын сааталгүй байвал  10 дугаар сарын сүүлчээр ургацыг бүрэн хурааж дуусна хэмээн тариаланчид ярьж байна. Тариаланчид ургацын үнээ чөлөөлж, хэт өндөр үнээр тогтоовол гурилын үнэ өснө гэдгийг ҮХААЯ анхааруулж байгаа юм.

Ж.Батсайхан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг