sonin.mn

Гадаад худалдааны нөхцлийн индекс  өнгөрсөн сард 1.631 нэгж болж өмнөх сараас өссөн үзүүлэлттэй гарчээ.

Худалдааны нөхцлийн индекс  өсөлттэй гарахад импортын үнийн индексийн бууралт өндөр байсан нь нөлөөлсөн байна. Туршилтаар тооцож буй тус индекс жилийн өмнөхтэй харьцуулбал 18.9 хувиар өссөн тухай Монголбанкнаас тодотгов. Түүнчлэн худалдааны нөхцлийн индекс өнгөрсөн сард өсөлттэй гарахад импортын үнийн индексийн бууралт өндөр байсан нь нөлөөлжээ.

Тодруулбал экспортын үнийн индекс 3.2 хувиар буурсан бол импортынх 18.6 хувиар буурсан аж. Мөн импортын үнийн индекс өнгөрсөн оноос эхлэн тасралтгүй буурч байгааг албаныхан онцоллоо. 18.6 хувиар буурахад удаан эдэлгээтэй хэрэглээний бүтээгдэхүүн, машин тоног төхөөрөмж, барилгын материал, нефтийн бүтээгдэхүүний хилийн үнэ буурсан нь голлон нөлөөлжээ.

Харин экспортын үнийн индексийн хувьд огцом хөдөлгөөн бага байгаа ч өмнөх саруудтай харьцуулбал харьцангуй сайжирсан байна. Экспортын үнийн индексийг тооцохдоо гадаадад гаргаж буй 10 төрлийн бүтээгдэхүүнийг хамруулдаг аж. Импортын үнийн хувьд олон төрлийн барааны үнийг тооцдог ч ерөнхий дөрвөн бүлэгт хуваан 14 дэд бүлгийн барааг хамруулдаг тухай Төвбанк онцлов.

Б.Заяа

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг