sonin.mn

УИХ-ын зарим гишүүд саяхан Байгаль далайд олон улсын чуулга уулзалтад оролцоод иржээ. Байгаль далайг хамгаалах, эклогийн тэнцвэрт байдлыг хадгалах асуудлаар өргөн хүрээнд хэлэлцсэний дараа эрхэм гишүүд байгалийн сайхныг биширцгээсэн юм байх.

Гэтэл ОХУ-ын Төрийн думын Байгалийн нөөц, байгаль орчин ба эколо­гийн асуудлаарх байн­гын хорооны орлогч дарга М.В.Слипенчук далай ээжийн дээгүүр “Дель­таплан”-аар хөөрч ма­найх­ныг гайхуулаад авсан аж.

Түүгээр ч үл барам манай гишүүдийг сууж үзэхийг урьсан бөгөөд гишүүдийн төлөөлөл УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Дельтаплан” дээрээс далай ээжийг тольджээ.

Тэрбээр ингэснээрээ Байгаль далай дээгүүр “Дельтаплан”-аар хөөрсөн анхны монгол улстөрч болж байгаа юм.

Эх сурвалж: