sonin.mn

Төрийн албаны амралт, зугаалга, архидалт, тансаг­лал хэрээс хэтэрч сүүлдээ нэг нэгнээ бэртээх асуудал улам ихээр гарах болсон. Тэр ч яам, агентлагийнхан хоорондоо зодолдож нэг­нийгээ хүнд гэмтээжээ гэсэн бодит баримт дэлгэгддэг хэдий ч зодуулсан зодсон хоёрыг дарга нар нь өмнөө зогсоож байгаад “Одоо та хоёр учраа ол. Тэгэхгүй бол байгууллагын нэр хүндэд муугаар нөлөөлнө” гэх мэ­тээр олон зодооны хэргийг дарж байсан түүхтэй.

Ийм төрлийн нэгэн зодоон ШӨХТГ-т өнгөрсөн тавдугаар сард гарч байсан юм. Тодруулбал Онцгой байлдын Ерөнхий газар өнгөрсөн тавдугаар сарын 20-ны өдөр 10 жилийнхээ ойн хүрээнд Шадар сай­дынхаа харьяа зургаан агентлагуудын дунд спортын тэмцээн зохион байгуулсан байдаг.

Уг тэмцээнд ШӨХТГ-ын баг хамт олон хоёрдугаар байрт шалгарч шагналаа угааж наргихдаа Чингэлтэй дүүргийн IV хорооны нутаг дэвгэрт байрлах “Бишрэлт” зочид буудалд цэрэг нь даргынхаа биед халдаж хөнгөн гэмтэл учруулж бай­сан юм.

Тодруулбал Улсын ах­лах байцаагч У.Батсуурь хувийн таа­рамж­гүй харь­цаанаас болж дэд дарга Ж.Алтансүх рүү архины хундага шидэж биед нь гэмтэл учруулсан хэргээр өнгөрсөн наймдугаар са­рын 21-ний өдөр шүүхээс торгуулийн ял авч гэм буруутайд тооцогдсон.

Харин ШӨХТГ-ын дарга О.Магнай ёс зүйгүй ажил­ласан албан хаагчид арга хэмжээ авахын оронд өмөөрч энэ тухай мэдээл­лийг гадагш нь тараахгүй бай­сан ч түүнийг шүүхээс торгуулийн ял оногдуулсны дараа ажлаас нь халжээ.

Төрийн албан хаагчдын нэр хүндийг сэвтээсэн эд­гээр үйлдлийн цаана архи­дан согтуурсан, албан ту­шаалын атаа жөтөө үүссэн энэ мэт үйлдэл хэрээс хэтэрч байгаагийн бодит жишээ гэж хэлж болохоор байгаа юм.

Өөрөөр хэлбэл иймэрхүү төрлийн баттай мэдээллүүд дарагдаад өнгөрдөгч бөө­нөөрөө зугаалганд явж наргин хөгжилдсөн, эсвэл ажлын байрандаа архидсан, сүүлдээ идсэн ууснаа дуу­далцан нударга зөрүүлсэн дүр зураг ч харагддаг.

Ер нь жирийн нэгэн ажилчид биш улсад 40 га­руй жил ажилласан дарга нар нь гар зөрүүлэн цус нөж­тэйгөө холилдож эцэст нь шүүх цагдаа дээрээ тулдаг гэхээр Монголын төрд ямар хү­мүүс шургалчихаад иймэр­­хүү ёс бус аашилж бай­на вэ гэх асуулт эрхгүй урган гарч буй юм.

Өдгөө олон нийтэд ил болоод байгаа нь ШӨХТГ- т болсон уг хэрэг. Иймэрхүү өч төчнөөн олон хэрэг төрийн байгууллагад гардаг ч тэгсхийгээл нам болгодог.

Тухайлбал Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга Х.Батбаяр мэргэ­жилтнээ зодсон, Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогт­баатар ажилтнаа гэм­­тээсэн, Хан-Уул дүүр­гийн ИТХ-ын дарга Д.Бат­билэг албан өрөөндөө зо­доон хийж, намын ги­шүүн Н.Ганболдыг цохи­сон гээд төрийн албан хаагч­дын хоорондоо нударга зө­рүүл­сэн ёс бус үйлдлийн та­лаарх мэдээллийг тоочоод барамгүй.


Яг үнэндээ өнөөдөр тө­рийн алба гэдэг төрлийн алба болчихоод байгаа уч­раас хариуцлага гээч зүйл аль хэдийн алдагдсан.

Өөрөөр хэлбэл төрийн албан хаагч зодоон цохионд холбог­дон төрийн албаны нэрийг шороотой хутгаад байхад дээд хэдэн дарга нар нь дуугүй өнгөрч, намын юм, тэрний дүү, энэний дүү, төрөл садан гэж өмгөөлж буйг төр шудрага ёсноос холдож байна гэхээс өөрөөр хэлэх үг олдохгүй нь.

Үндсэндээ төрийн мөн­гөөр бие биеэ урам­шуулж, шагнаж, хамт олноо­роо зу­гаалга нэрээр зохион бай­гуу­лалттай архидах явдлыг таслан зогсоохгүй бол ну­дар­гаар бүгдийг шийднэ гэж эндүүрсэн дарга цэргийн зодоон хүний аминд хүрэхэд ч ойрхон байна гэдгийг хэлэх хэрэгтэй, сануулахад ч илүүдэхгүй биз.

Р.Саруул

Эх сурвалж: