sonin.mn

МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт энэ сарын 9-16-нд тойргийнхоо 10 гаруй  сумын ард иргэдтэй уулзаж, ахуй амьдралтай нь танилцаж байна.

Уулзалтын үеэр УИХ-ын хаврын чуулганы үйл ажиллагаа, МАН-ын бүлгээс санаачлан хийсэн ажлууд, өргөн барьсан хуулийн төслүүдийн талаар танилцуулсан юм.

Нутгийн иргэдийн хувьд цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх, малчдын тэтгэврийн насыг наашлуулах хуулийн төслийг батлуулж өгөх, оюутнуудын сургалтын төлбөрийг бууруулах, Хөшөөтийн уурхайг ард иргэдэд ашигтай байлгах хүсэлтэй байгаагаа уламжилсан байна. Мөн бэлчээрийг хувьчилж болохгүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлжээ.

Энэ зун 90 жилийнхээ ойг ёслол төгөлдөр тэмдэглэсэн Дарви сумын хүүхэд залууст зориулан хөл бөмбөгийн талбай барих асуудлыг гишүүний зүгээс шийдэж өгөхөөр болжээ. Ингэснээр аймагтаа анхны хөлбөмбөгийн талбайтай сум болох юм байна.

Б.Туул

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг