sonin.mn

МОСКВА./RIA Novosti/. “Лалын улс” бүлэглэлийн босогчид Их Британийн иргэн Дэвид Хэйнсийг цаазаар авч буй дүрс бичлэг хуурамч биш болохыг Их Британийн Гадаад хэргийн яам нотолсон тухай Франс Пресс агентлаг мэдээлжээ.

Хэйнсийг цаазаар авч буй бичлэгийг “SITE” байгууллагын цахим хуудсанд байршуулсан байна. Дэвид Хэйнстэй холбогдох хүсэлтийг гэр бүлийнхэн нь тавьснаас ердөө нэг хоногийн дараа дүрс бичлэгийг интернэтэд тавьжээ. Түүнээс өмнө “Лалын улс” бүлэглэл Америкийн хоёр сэтгүүлчийг цаазалсан юм.

“Дүрс бичлэг жинхэнэ болохыг нотлох бүх шинж тэмдэг байгаа бөгөөд хуурамч гэж бодох шалтгаан бидэнд байхгүй байна” гэж Их Британийн ГХЯны төлөөлөгч хэлжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг