sonin.mn

ХАБАРОВСК. /RIA Novosti/. Украины нутаг дэвсгэрээс дүрвэн ирж буй иргэдийн тоо өсөн нэмэгдэж байгаатай холбоотойгоор Хабаровскийн хязгаарт онц байдлын дэглэм тогтоох тухай захирамжид тус мужийн захирагч Вячеслав Шпорт гарын үсэг зуржээ. Энэ тухай тус хязгаарын засаг захиргааны цахим хуудсанд мэдээлсэн байна.

“Онц байдлын дэглэм тогтоосноор дүрвэгсдийг байрлуулах болон ажлын байраар хангахад тус хязгаарын нөөцөөс эд материалын бүхий л боломжийг ашиглах боломжтой болно” гэж цахим хуудсанд дурджээ.

Бүс нутгийн эрх баригчдын мэдээлснээр, одоогийн байдлаар эх орноо орхин гарахаас аргагүйд хүрсэн Украины 1034 иргэн Хабаровскийн хязгаарт дүрвэн ирсэн байна. Түр байрлуулах 10 цэгийг байгуулсан бөгөөд энд 444 хүн оршин сууж байгаа ажээ. Тэдэнд амьдрах сууцтай, 480 ажлын байр санал болгож байна.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг