sonin.mn

Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших “Хаан жимс” жуулчны баазын хамт олон уламжлалт “Чацарганы баяр”-аа өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа. Тус баазынхан 5 га талбайд дөрвөн төрлийн чацаргана тариалдаг бөгөөд өдгөө зургаа дахь жилдээ ургацын баяраа тэмдэглэж буй юм.

Шар доктор гэгддэг чацарганы баярт тус компанийн хамт олон, гэр бүл, найз нөхөд, хэрэглэгчид, зочид төлөөлөгчид оролцон өргөн цар хүрээтэй тэмдэглэж ирсэн бөгөөд жил бүр оролцдог “дархан хэрэглэгч” ч олонтой болжээ. Жил дараалан чацарганы баярт оролцож туршлага хуримтлуулсан зочид гэр бүлээрээ улбар шар өнгийн хувцасаар ижилссэн нь “Хаан жимс” жуулчны баазынханы уламжлал болсон тэмцээнтэй холбоотой аж.

Өөрөөр хэлбэл чацарганы баярт оролцож буй зочид улбар шар өнгийн хувцасаар ижилссэн бол ургацынхаа дээжээр шагнадаг төдийгүй олон төрлийн тэмцээн зохион байгуулж ялагчид ургацын дээжээ хүртээдэг ажээ.

“Хаан жимс” компанийн захирал Д.Гэрэлхүү ургацын баярын арга хэмжээг нээж үг хэлсэн бөгөөд “Тариаланчид, зочид төлөөлөгчиддөө ургацын баярын мэндхүргээд, тариаланчиддаа арвин ургацтай амжилт бүтээл дүүрэн байхыг хүсэн ерөөсөн юм. Мөн “Чацаргана мод хүний амьдралын хугацаатай адил насалдаг. Бас яг л хүүхэд шиг чин сэтгэл, арчилгаа, тордолгоо шаардана.

Мөн чацарганын мод үр жимсээ өгөх хүртэл таван жил хүлээх хэрэгтэй. Харин чацарганын мод нэг ургасан хойноо 10-15 жил үр жимсээ өгнө. Нэг мод ойролцоогоор 75 насалдаг.  Бид ирэх оноос шинэ үйлдвэр ашиглалтад оруулж, дотоод болон гадаадад бүтээгдэхүүнээ нийлүүлдэг болно” гэсэн юм.

Тус компанийнхан хэтдээ чацаргана жимсээ олон улсын стандартад нийцсэн техник технологиор боловсруулж, дотооддоо болон зүүн өмнөд азид нийлүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ.

Өдөрт дөрвөн тонн чацаргана боловсруулж эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, өтгөрүүлсэн шүүс үйлдвэрлэж, сахар, тогтворжуулагч зэрэг ямар нэгэн химийн бодисгүй экологийн цэвэр бүтээгдэхүүнийг экспортлох ба өдгөө туршилтаар Япон улсад чацаргана гаргаж байгаа аж.

“Хаан жимс” зургаа дахь жилдээ чацарганы баяраа хийлээ