sonin.mn

Либерийн ерөнхийлөгч Эллен Жонсон Сирлеаф Засгийн газрын нэр бүхий арван ажилтныг “Эбола вирусын эсрэг дорвитой ажил хийгээгүй” гэдэг шалтгаанаар албан тушаалаас нь чөлөөлжээ.

Тус улсаас гаралтай эбола вирус олон хүний амийг авч одсон юм. Өнөөг хүртэл энэхүү вирусыг зогсоох бэлдмэлийг дэлхийн ямар ч эмч мэргэжилтэн гарган авч чадаагүй байна. Үүний сацуу Либерийн төрийн тэргүүн болж байгаа үйл явцыг зогсоох, эболагийн вирусыг сааруулах олон арга хэмжээ авсан ч үр дүнд хүрээгүй юм.

Харин түүний засгийн бүрэлдэхүүн дэх зарим алба хаагч ийнхүү ажлаа хийж чадаагүй шалтгаанаар халагдаад байна. Эбола вирус аль хэдийн Либер, Гвиней, Сьерра Леонд 2400 хүний аминд хүрчээ.

Эх сурвалж: