sonin.mn

Гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлснээс Монголбанк 1844.51 төгрөгийн хаалтын ханшаар 15.5 сая ам.доллар, 300.72 төгрөгийн хаалтын ханшаар 108.6 сая юань худалдав.

Мөн өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 3.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 60 сая ам.доллар худалдах санал  ирүүлснийг Монголбанк 100 хувь биелүүлжээ.

Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.

Б.Заяа

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг